“Харанга”-д 10 саяыг төлөх VIP хэн бэ?

Тэртээ 26 жилийн өмнөөс залуусыг “Үгүйлэн санана”, “Шивнээ”, “Дүрсгүй жаалууд”, “Амьдрал” дуунуудаараа байлдан дагуулсан “Харанга” хамтлаг үе үеийн фэнүүд, үнэнч сонсогч нартайгаа  2015 оны 7-р сарын 9-нд Скай Резортод дуулан, цэнгэж нэгэн оройг мартагдашгүй өнгөрүүлэх тоглолтыг “Глобал Эвент” зохион байгуулж байна. Цэвэр агаарт “Харанга”-ын андуудтай барих амтат оройн зоог, өрнөх халуун яриа, дурсамж сэргэх яруухан аялгуут дуунууд эгшиглээд л ...

“Амьдрал” тоглолтын тасалбар 150,000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарын захиалга авч байгаа юм байна. Хамтлагийн гишүүдтэй нэг ширээнд тухлан зоог барин “Харанга” хамтлагийн “алтан цомог” бэлгэнд авах 10 хүний урилга дагалдах 10 сая төгрөгийн цорын ганц онцгой VIP SET  олны сонирхлыг ихэд татаж байна. Тэр онцгой эрхэм чухам хэн байх бол?

Энэ үдшийн зочид урьд өмнө нь хэний ч үзэж байгаагүй “Харанга”-ын 26 жилийн түүх шингэсэн, ховор бичлэгүүдтэй баримтат киног үзэх анхны үзэгчид болох юм. Хамтлагийн үнэ цэнэ бүхий эд зүйлсийн дуудлага худалдаанд оролцох нь энэ удаагийн тоглолтын бас нэгэн онцлог.

Тоглолтын тасалбар : 150.000₮ /Зууш, Үндсэн хоол, Десерт, Водка, Шар айраг, Ус,ундаа/

VIP ширээ сэт : 10.000.000₮ /10 хүний урилга, алтан цомгийн цуглуулга, зууш, үндсэн хоол, десерт, водка, шар айраг, ус,ундаа/

Тасалбар захиалах утас: 9903-1800, 9903-9239

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.facebook.com/events/1451797621806931/
9903-1800, 9903-9239

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин
    Харангынхаа тоглолтын заавал үзнээ
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Haranga shuu dee. Tegeed ch 10 hunii 10say geed Niciton shig l bn shdee. Haranga ymar hamtlag bileedee. Honshoortoi aaviin huu avah bailguidee
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Kkkk
    Энэ боловсролгүй хэдэн нөхдүүдтэй сууж хоол идлээ гээд яахын
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • Bold
    us noos bolson ye ni ungursun unuu margaashgui bolson uvuu naraa bolison deeree yu ubchtei yadarsan humuus bilet avah mungu ugtsun deeree ach zeegee haraad gertee baisan deeree harangaiin ubuu naraa odoo bolnooo yechin ungursun ???????????
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin
    10 say bish vip ni 1 hun 1 say yum bish uu. hudlaa surjin garchig ugch humuuseer muuluulah zorilgotoin yumiig sain aytaihan talaas ni bichih hudulguun urnuuleech setguulch naraa
    2015 оны 07 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025