Албан ёсоор зодог тайлсан ч өнгөрсөн жилээс зүлэг ногоон дэвжээнээ гарч эхэлсэн аварга А.Сүхбат энэ жил дахин зодоглохоо хэлсэн. Дахин зодоглохыг дуулсан даруйд хоёр аваргын хэн нь зүүний магнайд гарах уу гэх асуулт наадам дөхсөн энэ өдрүүдэд хариултаа олоогүй л явна. Г.Өсөхбаяр аварга албан ёсоороо бол зүүний магнайд гарч, зодог тайлаагүй хэмээн олон нийт үзэж буй. Ямартай ч А.Сүхбат аварга нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа хийж өчигдөр төрсөн өдөр нь болсон байна.

Олон жил олон нийтийн үйл ажиллагаанд үзэгдэж харагдаагүй аврага маань өнгөрсөн жил наадмын ногоон асарт үзэгдэв үү үгүй юу наадамчин олон бүчээд авсан. Харин аварга маань нүднийхээ зовхийг сэтлүүлж, дээрээс нь давхараагаа оёулсанаа нуусан уу аппараттай сэтгүүлчийг хараад л ийм авир ааль гаргасан. Гэлээ ч манай овжин сэтгүүлч шинэхэн давхараатай алаг нүдийг нь тормолзуулж байхад нь аваад амжсан шүү.

Мэс засал хийлгээгүй байхдаа...


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (18)