Урианхай түмний соёл урлаг, спортын “Алтан хүрээ” наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Цонжин болдог цогцолборт 2015 оны 7 дугаар сарын 03-05 ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Наадмын зорилго болоод Урианхай түмний ёс заншил, түүх уламжлал, соёлын биет болон биет бус өв болох дээл хувцас, эдлэл хэрэглэл, дэлхийд алдартай Урианхайн тууль, бие биелгээ, Урианхайн сурын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Урианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ-ҮШ наадам”-ын зохион байгуулах хорооноос МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан:
-Урианхайчуудтай холбоотой гурван мэдээ дуулгахыг хүсч байна. Үүнд нэгдүгээрт: 2015 оны 5 дугаар сарын 26-27-нд Баян-Өлгий аймгийн Тува, Урианхайчуудын гол шүтээн болсон Монгол Улсын толгой уул “Цэнгэл хайрхан”-д МБНЭ-ээс Нэгдсэн их тахилга хийж ирсэнийг уламжиллаа.
Хоёдугаарт: Монголын нэрт жанжин Сүбээдэйн удирдлагаар Унгар Улсын Мухи тосгоны дэргэд хийсэн тулалдаанд амиа алдсан, Монгол төрийнхөө төлөө мөнхөд нойрссон мянган дайчдын оршуулгаас шүншиглэсэн шороог эх нутагт нь залах ажиллагааг хийлээ.
Гуравдугаарт: Урианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ-ҮШ наадам”-ын Галын тахилгыг МБНЭ-ээс хариуцаж зохион байгуулах болсоноо мэдэгдсэн.
Урианхай түмний соёл, урлаг, спортын “Алтан хүрээ-ҮШ наадам”-ын зохион байгуулах хороо, Урианхайчууддаа наадмаа амжилттай зохион байгуулахад амжилт хүслээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна