Телевиз хэмээх айлаас төрсөн одуудын нэг нэвтрүүлэгч Д.Цоодол Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгийг нэр төртэйгөөр гардсан нэгэн. Хоёр жил телевизээр гарсан нөхөр Алтангадас хүртэж байхад түүний хорин жил нэвтрүүлэгч хийж, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай ажилласан он цагууд гавьяа байлгүй яахав. Тэр бол гавьяат цолтой нэвтрүүлэгчдийн 12 дахь нь. Д.Цоодолыг хүн бүр таних авч ар гэр, гэр бүлийнх нь талаар тэр бүр мэддэгүй. Эднийх гурван хүүхэдтэй өнөр бүл.
Олон нийтийн арга хэмжээг өөрөө хөтлөөд завгүй байх тул эхнэрээрээ гоёх завшаан түүнд тохиодоггүй биз. Харин энэ удаад хүүгээ дагуулан иржээ. Цагтаа сайхан залуусын нэг явж олон бүсгүйчүүдийг дэнслүүлэн дэлгэцийн өмнө уяж байсан Д.Цоодолын хүү энэ шүү, бүсгүйчүүд ээ. Аавыгаа өвч дуурайхын дээр нуруулаг гэж жигтэйхэн түүнийг охид шохоорхон харж байв. Намтар хэлэлцвэл Д.Цоодолын удам угсаа элит тодотголд багтахаар, тэднийхэн дунд МУ-ын Гавьяат нисгэгч ч буй. Ийм нэгэн удам сайтай айлын хүү гараад ирлээ, синглүүд анхааралдаа хэлсэн хэлээгүй авсан биз ээ.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)