Дуучин, жүжигчин гээд олон талын авьяастай Мино ээж болоод удаж буй. Анх Дамбын Хишгээгийн хүү Х.Энхжинтэй сүр дуулиантай хуримаа хийж төд удалгүй салж байсан нь цаг саяхан. Түүнээс хойш нэгэн нууцлаг эрхмийн хүүхдийг төрүүлсэн Мино саяханаас л уран бүтээлдээ эргээд ороод байгаа сурагтай. Хэсэг хугацаанд ээж хүнийхээ үүргийг гүйцэтгэж уран бүтээл манатай явсан бол одоо эхнээс нь ханцуй шамлан орсон бололтой.
Ээж болсоноосоо хойш тэр бүр олон нийтийн газар үзэгдэж харагдаагүй Мино саяхан ийн явж байгаад дуранд өртсөн нь энэ. Өрх толгойлсон ганц бие ээж ч гэлээ гандан буурахгүй гэдгээ харуулж уран бүтээл, хувийн асуудалаа зэрэг амжуулж яваа түүнд ойр дотныхон ихэд ам сайтай байдаг юм байна лээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна