Алтны магнат Ц.Мянганбаярын мисс хатад ар араасаа дээд сургууль төгсөж бие биетэйгээ өрсөлдөж байгаа аятай л эрдэмд шамдаж байцгаана. Мөн л уул уурхайн магнатыг сонгосон Д.Пүрэвсүрэн уран бүтээлийнхээ хажуугаар хоёр ч хүүхэд гаргаж алдарт эхийн одон руу тун дөхөж байгаа.

Тэгвэл ард түмний мисс гэгддэг Д.Ариунцэцэг алтны магнатаас өрх тусгаарласан даруйдаа л Удирдлагын академийг төгсөж дараахан нь гадаадад ямар нэг хэлний мэргэжлээр төгсөөд ирсэн. Харин өдгөө “баян” Базараатай амраглаж тэр бүү хэл хамтын амьдралаа эхлүүлээд байгаа гэнэ лээ.

Тэгвэл магнатын отгон хатан О.Пүрэвдулам Удирдлагын академи төгсөж эрдэмд шамдаж байгаагаа цахим хуудаснаа мэдээллээ. Алтны магнат маань “Ямартай ч булган сүүлтэй хүн юм. Охидыг нь төрүүлсэн үе үеийн гэргий нарыгаа алагчилж үзэхгүй эрдэмд сургаж машин тэрэг бэлэглэж бэл нүнжигээ гайхуулдаг. Түүгээр ч барахгүй салсан гэргий нар дандаа уул уурхай, алтны магнатуудтай дэр нэгтгэх хувь заяатай төрсөн гэмээр” байх юм хэмээн олон нийт үзэж байна. Одоогийн байдлаар отгон хатан О.Пүрэвдулам, М.Тэнгэрмаа охинтойгоо ажин түжин амьдарч байгаа Мянгаа ноёнтон хувийн адармаатай амьдралаас залхаж компанийнхаа ажилд шамдаад завгүй яваа бололтой. Дахин шинэ сонголт хийсэн гэж лав л дуулдахгүй байгааг бодвол.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)