Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтоор хувийн компаниудад нүүрс тээвэрлэдэг 500 гаруй жолооч байдаг. Эдгээр Монгол жолооч нарт хөдөлмөрийн гэрээ байхгүй, харъяалсан компани байхгүй, НДШ төлдөггүй, нүүрс тээвэрлүүлж байгаа хятад талын хүмүүс цалинг нь өгдөггүй, хөтчөөрөө дамжуулдаг гэх боловч хөтөч нь цалин хөлсийг нь өгдөггүй унждаг, өгсөн ч хагас хугас өгөх зэргээр хүний эрх, хөдөлмөрлөх эрх олон хэлбэрээр зөрчигддөг байна. Хилийн цаадах Хятад талын Ганц модны боомтод 100 орчим жолооч гэр бүлээрээ өрөө түрээслэн амьдарч, эхнэрүүд нь жижиг цайны газар, лангуу ажиллуулж хань ижилдээ дэм болон амьдардаг байна.

Аймаг орон нутагтай ямарч холбоо харилцаа байдаггүй, орон нутгийн удирдлагуудаас ирж уулздаггүй, ямар нэг анхаарал одоог болтол хандуулж үзээгүй ёстой л бор зүрхээрээ амьдарцгааж байна. Тэдний цөөнх хувь нь Өмнөговь аймгийн харьяалалтай болохоор анхаарал тавихгүй хаягдмал байдаг гэсэн ойлголттой эдгээр жолооч нар чимээгүйхэн явдаг бололтой.Тэдний хувьд Аймаг орон нутгаас Хятадын талтай хамтран ажиллах, Монгол хүнийхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, газар дээр нь очиж уулзаж ажил амьдралтай нь танилцах, судалгаа явуулах зэрэг саналтай байдаг юм байна.

Нүүрсний експорт зогсонги, ачаалал бага, хүний хөл хөдөлгөөн харьцангүй бага байгаа энэ үед ийм байдалтай байна. Експорт идэвхжиж жижиг гэлтгүй компаниуд тээвэрлэлтэд оролцоод ирэх юм бол энэ асуудал хөл толгой нь олдохоо байж элдэв асуудлууд, хүндрэлүүд гарч эхэлнэ.
Монгол Улсын засаг захиргааны томоохон нэгжийн хувьд Өмнөговь аймгийн удирдлагууд, Засаг Дарга түүний Тамгын Газар, уг асуудалтай холбогдох мэргэжилтнүүд энэ байдалд анхаарах тавих цаг хэдийнэ болсныг дээрх мэдээлэл харуулж байна.
Эх сурвалж. Grandnews.mn
Сэтгэгдэл (2)