
Гял цал болсон намтартай жинхэнэ лидерүүд эх орны зүг хүлгийн жолоо залах болсон нь сайшаалтай. Б.Бямбасайхан Ньюком группын Гүйцэтгэх захирлаар ажиллан анхаарлын төвд орж ирсэн. Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж Пакистан, Тажикстан, Укбекистан зэрэг улсад гардан төсөл хэрэгжүүлж байсан түүний туршлага эх оронд хэрэгтэй байсан нь мэдээж.
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Бямбасайхан, гэргий Өнөржаргал нь Дэлхийн банкинд ажилладаг гэсэн даруухан мэдээлэл цацагдаж байв. Тэгвэл түүний анхны гэргий нь Ариунаа гэж бүсгүй байдаг аж. Хосууд дундаасаа хоёр хүүхэдтэй, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралаас эхлэн 11 жилийг хамтдаа туулжээ. Эхнэр нөхөр байтугай эрүү өвдөг салдаг хорвоо гэдэгчлэн гадаад монголд хоёр тасарсан тэдний амьдрал нэг өдөр ан цавтай болсон байж.

Б.Бямбасайханы гэргий Өнөржаргал МУИС-т суралцаж байгаад хоёрдугаар курсээс сургуулиа хаясан байна. Дэлхийн банкинд ажилладаг эсэх нь ч эргэлзээтэй аж. Их л олон залуусын харцыг булааж, “шүргэлцэж” явсан бүсгүй ирээдүйтэй бизнесмэний цайг чанах болсонд олон хүн хачирхсан гэдэг. Б.Бямбасайхан хуучин эхнэрээсээ хоёр хүүхэдтэй бол шинээсээ гурав дахь хүүхдээ тэвэрсэн билээ.
Анхны гэргийнх нь хүүхдүүд хэдийнэ учир мэдэх насанд хүрсэн тул аавыгаа яагаад өөр бүсгүйтэй хэвлэлээр гараад байгааг ойлгохгүй шалгаадаг талаар ойр тойрныхон нь ярих юм билээ. Урдах хойдох амьдрал амаргүй, амаргүй. Ямартай ч хэвлэлээр удаан хугацааны турш энэ хүн нэг л гэргийтэй талаар гарсан тэр мэдээлэл олон хүнийг төөрөгдүүлсэн тул бид хөндлөө. Ил байгаа нарыг алгаар халхалж болохгүй гэгчээр бүхэл бүтэн гурван хүн байсаар байхад ихэд жийрхэн хав дардаг Б.Бямбасайханд бас бодол байдаг л байлгүй дээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (16)