
МУ-ын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Э. Бадар-Ууганы хадмууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул хүмүүс ажээ. Гавьяат тамирчин маань хадмынхаа нутгаар очихдоо Дэмчогийн хийдээр заавал очиж энерги авдаг гэнэ. Ялангуяа 2008 оны Олимпийн өмнө очиж энерги аваад буцсан тухай Ханбогдынхон ярьдаг. Говийн догшин ноён Хутагт Данзанравжаа Дэмчогийн хийдийн орчмын газар нутгийг үзээд "Энд номын газар бүтээсүгэй" хэмээн энэхүү сүм хийдийг бариулж нэлээдгүй олон ламтай, бурхан номын газар болгосон гэдэг.
Хийдийн ард байх шовгор өндөр бэлэг хаданд зориулж хадны энгэр талд эм бэлэг эрхтэнг билигдэж Бадамлянхуа цэцгийн хэлбэрийн суваргыг босгож байжээ. Ийнхүү ганцаар гозойж байсан бэлэг хад хослон орших болжээ. Бадамлянхуан суваргыг сүүлд 2011 онд хуучин туурин дээр нь сэргээн засварлаж шинэлжээ. Данзанравжаа хутагт Монголын хүн амын өсөлт, хөгжил дэвшил, хувь заяа гээд олон зүйлийг бодож сүншиглэн аравнайлсан байдаг биз. Дэмчогийн хийд маш их энергийн хуйлралын төв цэг дээр оршдог нь гайхалтай. Энийг гадаад дотоодын эрдэмтэд орчин үеийн техник технологоор баталчихсан. Сансраас авсан зураг ч мөн тод харуулдаг.

Олимпийн аварга Э. Бадар-Ууган гэр бүлийнхээ хамтаар Монголын олон гэр бүлд аз жаргал бэлэглэх нэгэн ажлыг эхлүүлж “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” эмнэлэг байгуулсан нь Дэмчогийн хийдэд байнга очиж энерги авдагтай нь холбоотой байж мэдэх юм. Говийн догшин ноён хутагтын 1800-аад оны тэртээх сүншиг аравнай нөлөөлөв үү?
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)