Улс төржөөгүй нь Б.Отгонбатын буруу!

Улс төрийн халаа сэлгээнд хамгийн их өртдөг нэг ёсондоо галын бүс нь Төрийн байгууллага гэж хэлж болно. Ардчилсан засаг төртэй болсны гай ч гэх юмуу гавьяа ч гэх юмуу төрийн байгууллагат хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан үүсэж сүүлдээ хэзээ ч хөндөгдөж байгаагүй газрууд хүртэл хөлд үргэдэх шинжтэй. Дуурь, Соёл урлагийн газар, Хуримын ордныг дайрсан марафон сүүл сүүлдээ “Найрамдал” зусланг дайрлаа. Хүүхдийн зуслангууд бүгд амралтын газар болчихоод эцэг эхчүүд айдас хүйдэст автан хүүхдээ зуслан явуулахдаа жирэмсэн болчих вий, иймээ тиймээ юм тохиолдох вий гэж эмээх болсон нь нууц биш.

Харин “Найрамдал” цаг хугацааны саалтанд ёстой нэг ширхэг мод нь ч хөндөгдөлгүй хатуу дэг жаягаа баримтлан оршин ирсэн нь Гавьяат багш Т.Түвшин захирал, Б.Отгонбат нарын хичээл зүтгэл, хатуу гараар удирдаж ирснийх гэж хэлж болно. Хэтэрхий мэргэн жараахай ардчилагчид нар аль нэг байгууллагыг танил хүн, амраг хонгор, хамаатан садандаа өгөхдөө албан тушаалын залгамж чанар гэдэг зүйлийг өчүүхэн ч баримтлахгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. “Найрамдал” төвийн шинэхэн захирал нь чухам хэзээ, хаана хүүхдийн байгууллагат юу хийж байсан нь тодорхойгүй бүсгүй ирэв.

 Д.Оюунцэцэг хэмээх энэ бүсгүйг тээр жил сонгуульд нэр дэвшиж байсныг бүдэг бадаг санах юм. Жилдээ 22,000,000 төгрөгийн цалинтай Оюутолгойн ажлаа орхин байж ирэхийг бодоход “Найрамдал”-д хөрсөн доор нь мөнгийг шуудай шуудайгаар булсан гэсэн үг үү? Төмөр нударга, тулгуур нь байж ирсэн Т.Түвшин захирлыг чимээгүйхэн мөргөж хаясан энэ бүсгүйн доор Б.Отгонбат захирал ажиллах нь.

Зүй нь энэ байгууллагыг гар, хөлийн тус бүр 10 хуруунаасаа илүү мэдэх хүн нь эрхэм Б.Отгонбат, Т.Түвшин захирал тэтгэвэрт суудаг юмаа гэхэд тэр л орыг нь залгана гэдгийг ажилчид бүү хэл амрагч хүүхдүүд ч хүлээн зөвшөөрсөн. Ажлаа мэддэг, чаддаг хүн ийм л сайхан үнэ хүндтэй байдаг. Б.Отгонбат өнөөдрийг хүртэл аль нэг намыг дагаж гүйгээгүй, улс төржөөгүй нь л түмэн буруу байх нь. Ёстой элэнцгээ хийж байсан юм хэмээн харуусах хүмүүс олон байна.

 Д.Оюунцэцэгийн хувьд намтар түүх сөхвөл Д.2008 оны УИХ-ын сонгуулиар Эрдэнэт хотоос нэр дэвшиж байв. Карьер хөөж эхэлсэн үе нь юм уу даа. Мэдээж амжилт олоогүй, хэзээ ч юм бүү мэд, лав л Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр сонгогдсон хойно юм болов уу даа, Оюутолгойд 22 сая төгрөгийн цалинтай албан тушаалд томилогджээ. Ингэж онцлоод байгаагийн учир нь түүнийг Эби ерөнхийлөгчийн хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай нь мэддэг билээ.

Ингэхэд 22 сая төгрөг гэдэг эгэл бидний хувьд сардаа бүү хэл жилдээ ч тоолж барахгүй их мөнгө мөн биз. Эдийн засаг хямарсан энэ цаг үед тийм их цалинтай ажлаа орхин байж “Найрамдал”-д газардсан нь магад Оюутолгой хямарсных байж болох л доо. Түүнийг амандаа алтан халбага зууж төрсөн гэлцдэг нь зүгээр нэг чамирхсан эсвэл дэгсдүүлсэн яриа биш.

Хатанзүрх хэмээх ховор содон, уярам романтик нэртэй нэг хүүтэй Д.Оюунцэцэг өөрөөсөө үе мултарсан өвгөжөөр канад нөхөртэй байв. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны компаниудад аудиторын үйлчилгээ үзүүлэх бизнес эрхэлдэг байсан канад эрхэм хэдхэн жилийн өмнө өөд болохдоо Канад дахь эдлэнгээсэ авахуулаад Улаанбаатарт амьдарч байсан байшин саваа бүгдийг нь Хатанзүрх хүүдээ өвлүүлж үлдээсэн гэдэг. Гадныхан ийм л хоншоортой байдаг байх нь.

Хамгийн сонирхолтой нь харах царайны мов монгол аавтай хүүгээ канад нөхрийнхөө хүү хэмээн найз нөхөддөө хүртэл мэлздэг Д.Оюунцэцэг ийм л жаатай хүүхэн. Дээдсийн хүрээнийхний шивэр авир ярианаас үзвэл Хатанзүрх хүү манай нэгэн нэр нөлөө бүхий лидер улс төрчийн хүү юм гэсэн. Тийм учраас ингэж мэлздэг нь бас буруу биш байх л даа. Ийм нэгэн CV гэж нуль гадаад ертөнцтэй холбогдож, дээгүүр жаалсан, Хөрөнгө оруулгын мэдүүлэг болоод цалин нь доллараар л хэмжигддэг жаатай, зайтай бүсгүй “Найрамдал” төвийн захирлаар томилогдлоо. Нүдэн дээр цалин байтугай олдог бүх орлогоо тоолуулдаг олны танил эрхмүүдийн фронтын дайчдаас илүү далд эгнээнд чимээгүйхэн жаалж амьдарч яваа чамгүй улс бидний жижигхэн Монголд мөн ч олон.

Зарим нэг нь ингэж дээгүүр жаалж байхад “Найрамдал”-ын гортигноосоо гарахгүй хэдэн хүүхэдтэйгээ бужигнаж суугаад мад тавиулсан Б.Отгонбат олны дунд арван таван толгойтой атгаалжин хар мангастай тэмцэх гэж буй баатар хүү шиг л харагдах болов. Цаашдаа “Найрамдал”-ын ирээдүй хэрхэхийг эцэг эхчүүд амьсгаа даран айдас хүйдэст автан ажиглаж байна. Даргаа сольсноор сайжирсан түүх монголд лав байхгүй. Ёстой мэдэх ч үгүй юм байна. Үлдэх хүнээр ачаа бүү татуул аа гэж үнэн үг шар тос шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

У.Цахирмаа

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (14)

  • Зочин
    Hollywood smile hiilgesen huuhen bn
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Otgonbat ahiig ajildaa unench shudarga, setgeleesee handdagiig sain medeh yum bna, ih gaihaj bn. Alban tushaal yer n zohison hundee goy haragdanaa
    2015 оны 07 сарын 23 | Хариулах
  • Zochin
    Hvnii yu hiij bvteehiig haraagvi baij ingej helj bolohgvi ee Manaihan oorsdoo chadahgvi baij dendvv ataarhuu yumaa Deeshee yawaa negniigee dandaa doosh ni hiine Amjilt hvsiy
    2015 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин
    Eniig bichigch ene shine zahirald ataarhaad bga yum u esvel huviin ostei yum u Nairamdald sandarch tevdeed hetsuu bga yum alga harin ch erch huchtei zaluu hun ireed yum hiij bna. Humuus neg gazar udhaaraa shine yum yu ch gardaggui yum sh de
    2015 оны 07 сарын 01
  • Зочин
    harin ch zov l yum bson bna sh de, Tuvshin tm mundag yum bol odoo l zaluu huniig demjij tuslah heregtei
    2015 оны 07 сарын 01
  • Zochin
    Har yalaa ch bnu shulam n ch bnu chadaj l bnshde. Maniasaa l iluu sergelen l bndag. Huniig ingej doosh n hj bichihee bolimoor ym
    2015 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Залуу хүн хийж чадна шүү дээ. Түвшин захирал хэтэргхий их удсан одоо болоо, шинэ хүн, шинэ мэдрэмж хэрэгтэй.
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • hjk
    оюунцэцэгийн хүүхдийн эцэг нь Элбэгдорж ерөнхийлөгчийн хүүхэд гэж АН-ынхан ам уралдан ярьдаг
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин
    huugin aaviig helchihjee barag end
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    huugiinh ni ner mer end ymar hamaa bainaa, tegeed ch haanii alba halaatai eznii alba eeljtei bdiim daa.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin
    huugiinh ni ner mer end ymar hamaa bainaa, tegeed ch haanii alba halaatai eznii alba eeljtei bdiim daa.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Otgonbat mine ajillaad bai chamaig yamr setgeltei shudarga ajilsag hun bolohig bid medne ene ulgerin shulam harin haanaas garaad irew ee
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • unen
    түвшин одоо болсоон болих цаг нь ч болсоон. тэтгэвэртээ суух хэрэгтэй. залуу хүмүүст зайгаа тавьж өгөх нь зөв
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    huls pudr 2 too holildson huduunii har yalaa l bnashdee
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Eniig bichigch ene shine zahirald ataarhaad bga yum u esvel huviin ostei yum u Nairamdald sandarch tevdeed hetsuu bga yum alga harin ch erch huchtei zaluu hun ireed yum hiij bna. Humuus neg gazar udhaaraa shine yum yu ch gardaggui yum sh de
      2015 оны 07 сарын 01
    • Зочин
      harin ch zov l yum bson bna sh de, Tuvshin tm mundag yum bol odoo l zaluu huniig demjij tuslah heregtei
      2015 оны 07 сарын 01
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025