Ноён Б.Мягмарыг “Бортгон малгайтай ах”, “Ноён Боролдой” хэмээн эндүүрэх нь бий. “Боролдой” хэмээх өөрийн хоёр дахь овгоо хүүдээ нэр болгон хайрласан эрхэм энэ удаад додигор зогсоно. Хүү нь аавынхаа орыг залгахдаа сайн эцгийн нэрийг худалдаж идэхгүй, өөрийн вант улсаа босгох цаг нэгэнт ирж. Цэл залуу М.Боролдой бүтээлээрээ “Гэгээн муза” хүртсэн нь эдний гэр бүлийн хоёрдугаар эрин эхэлснийг харуулж байна.
Үе насны төлөвхөн бүсгүйг ханиараа сонгож хэдийнэ гэрээ төвхнүүлсэн М.Боролдой ийнхүү анхаарлын төвд орж ирлээ. Тун удахгүй “Black Box” элит театрт М.Боролдойн салхи салхилах нь. Аавын санасныг хүү нь гүйцэлдүүлж, түмэнд үнэлэгдэх тэр торгон агшин эцэг хүний амьдралын нандин мөч байдаг болов уу. Хааны албаа шилжүүлж эрх чөлөөгөө мэдэрч буй Б.Мягмарын хувьд энэ өдөр амьдралынх нь хамгийн их хүсэн хүлээсэн, мартагдахааргүй мөч байсан буйзаа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)