Япон улсын “Каto Ladies Clinik” эмнэлгийн дэвшилтэт технологи бүхий АШУҮИС-ийн анхны гарааны эмнэлэг “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Тус эмнэлэг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга боксчин Э.Бадар-Ууганы санаачлага, хүчин чармайлтаар буй болж байна.
Үр хүүхэдтэй болохыг хүсэвч ямар нэг шалгаанаар үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа хосууд, эрэгтэй, эмэгтэйчүүд олон болсон тухай их яригдах болсон энэ үед энэ асуудлыг анагаахын шинжлэх ухааны сүүлийн үеийн технологи, эмчилгээгээр шийдэх шинэ эмнэлэг үүд хаалгаа нээж байгаа нь энэ юм. Анхны үйлчлүүлэгч эмэгтэй нь 20 хоногийн өмнө жирэмсэн болсоныг Олимпийн аварга маань хэлж байсан.
“Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” Япон улсын “Каto Ladies Clinik”-т хэрэглэгддэг үргүйдлийн орчин үеийн эмчилгээний үндсэн технологийг Монгол улсад нэвтрүүлэн үргүйдэлтэй гэр бүлд туслах үндсэн зорилготой ажиллаж байна.
“Каto Ladies Clinik” нь Япон улсад анх удаа үр шилжүүлэн суулгах ажилбар хийж эхэлсэн бөгөөд “Natural Cycle and Stimulation” аргыг үргүйдлийн эмчилгээнд амжилттай ашиглан дэлхийн хэд хэдэн оронд байгуулан эмчилгээний өндөр үр дүнд хүрээд байна. Уг аргын үндсэн мөн чанар нь өндөр даавраар сэдээлт хийх бус байгалийн мөчлөгт тулгуурлан зөөлөн аргаар өндгөвчийг сэдээж өндгөн эс гарган авдаг бөгөөд энэхүү өндгөн эсийн амьдрах, үр тогтох, өсөн бойжих чадвар илүү сайн байдаг.
“Каto Ladies Clinik” эмнэлэг нь жам ёсны жирэмслэлттэй хамгийн ойр аргаар үр шилжүүлэн суулгаж, одоогоор дэлхий дээр жирэмслэлтийн хамгийн өндөр хувьтай, хамгийн олон үйлчлүүлэгчтэй эмнэлэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг www.towako-kato.com сайтаас үзэж танилцах бололцоотой.
“Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” эмнэлэг шинээр нээгдэж байгаатай холбогдуулан Үргүйдэл, үр шилжүүлэн суулгалт болон эмэгтэйчүүд, жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг юм байна.
Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хэлж байгаагаар “Каto Ladies Clinik” нь Япондоо өдөрт 700 хүнд үйлчилдэг, Үргүйдлийн асуудлыг шийдвэрлэдэгээрээ дэлхийд номер нэг эмнэлэг юм байна. Монголд энэ эмнэлэг байгуулагдсан сургаар ОХУ, Казакстанаас үйлчлүүлэгчид асууж сураглаж байгаа гэнэ. Асашёорюү Д.Давгадорж анх Э.Бадар-Ууганд анх санал тавьж Японы “Каto Ladies Clinik” эмнэлгийн эзэн Кэйчи Като-той танилцуулсан байна.
Кэйчи Като нь Э.Бадар-Ууганы тулалддаг жинг маш их сонирхон үздэг боксын хорхойтон байсан нь тэдний өнөөдрийн энэ ажлын үр дүнд их нөлөөлсөн гэлээ. “Өөжинмед үр шилжүүлэн суулгах төв” –ийн боловсон хүчин 100 хувь монгол ажилтануудтай, эмч сувилагч нараа Япон дах “Каto Ladies Clinik” эмнэлэгт олон сараар дадлагажуулан суралцуулжээ. Тус эмнэлгийг Олимпийн аварга Э.Бадар-Ууганы эхнэр Эрүүл мэндийн салбарын хүн биш ч гэлээ хариуцан менежерээр ажиллах юм байна.
У.Амартүвшин, Фотог М.Сайхан
Сэтгэгдэл (3)