Дэлхийн хамгийн үнэтэй “өгзөг” Монголд ирэх сургаар монголчууд ёстой үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнав. Авчирна, авчрахгүй гэж талцахаас гадна зарим дуучид “Оронд нь би ард түмэндээ үнэгүй дуулж өгье. Тэр мөнгөө сайн үйлсд зарцуул” гэж сүржин мэдэгдэв. Явж явж ихэнх нь дуучин С.Наранг Жилогийн эсрэг тавив. Нэг ёсондоо дуучдын эрэмбэ энэ завшаанд тодорлоо гэсэн үг л дээ. Цагаан сараар бууз заавал иддэг шиг Сараа, Ариунаа хоёр яахав байх юм байх.
Харин гол “үүц” нь С.Наран гэнэ шүү. Урлагийн төлөө алд бие, амьдралаа зориулж яваа энэ бүсгүй 35 хүртлээ эр хүнтэй нэр холбогдоогүй гээд л бодчих. Түүний талаар араб, казак эрийг ханиараа сонголоо, эсвэл ижил хүйстэн гэх мэдээлэл гардаг ч алийг нь ч одоогоор нотолчихоогүй байна. Сүүлийн үед тун эмэгтэйлэг орших болсон С.Наран авхай энэ удаад наадмын тайзан дээр гарвал гарчихаар үндэсний загвартай хувцас өмсөж шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)