Урлагийнхан дунд өнгөтэй өөдтэй, бийлэгжүү хүн ховор болоод ч тэр үү Ж.Баясгалан нэг мэдэхэд тоглосон киноныхоо дүрээс илүү олонд танигдсан. Бизнесч сэтгэлгээтэй өөрийнх нь хэлдгээр унтаж байхдаа л завтай байдаг Баясаа хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг хүртэж яваа. Тэгвэл түүний бизнесийн дараагийн алхам тодорхой болжээ.

Европоос ямар нэг генийн өөрчлөлтгүй сайн чанарын цацагт хяруулыг монголд нутагшуулан “Монгол хяруул” брэнд худалдаанд гаргах гэж буй нь олон хүний чихэнд чимэгтэй мэдээ болж байна. Илчлэг сайтай, калори багатай хүний биед өгөх ашиг шим ихтэй эд гэдгийг Баясаа ээжийгээ асарч байхдаа мэджээ. Түүний ээж 4 жилийн турш өвчтэй байсаар хоолны дэглэм барьж байх явцад тэр энэхүү бизнесийнхээ санааг олжээ. Хэдийгээр ээжийгээ аврахын тулд чадах бүхнээ хийсэн ч нэгэнт ирсэн, цаг хугацааны хувьд хожимдсон тавиланг тэр яаж ч чадаагүй талаар хэвлэлд ярьсан байв. Монгол хүн бүр эрүүл хүнс хэрэглэж, эрүүл байх түүний чин хүсэл болжээ. Цацагт хяруулын махыг хүн болгон авч идэх боломжтой байгаасай гэсэн үүднээс тэр үнэ тогтоосон нь 18 мянган төгрөг. “Оргио” тахиа монголчуудад тун таалагдаж буй бол “Монгол хяруул” түүнээс дутуугүй эрэлт үүсгэх бололтой. Тус брэндийг хэзээ худалдаанд гарах бол гэж хүмүүс ажиг сураг тавин байна.

Эх сурвалж: www.granndews.mn
Сэтгэгдэл (12)