Хувийн амьдралын тухайд адармаатай замнал туулж ирсэн Жа ноёнтон хүүхдүүдээсээ онцгойлон энэ охиндоо амь. Угаас охин хүүхэд эцгийн хайранд бөмбөрдөг хойно. Агуу хүний генийн үргэлжлэл болон мэндэлсэн Ж.Ариунжаргал авьяаслаг нэгэн болохоо гайхуулж “Universe Best Song”-ийн тайзыг эзэгнэнхэн төрж байв.
Монгол Уйтни Хьюстен нэр хүртэл авсныг бодоход чамгүй дуучин байх нь. Харин аав нь түүнийг урлагт хөл тавихад дурамжхан байсан нь энэ ертөнцийн дарамт, зүдгүүрийг мэддэгтэй холбоотой биз. Арван долоохон насандаа олонд танигдаж орхисон охиноо олны нүднээс нуух гэж аав нь багагүй санаа зовних авч нүд дүүрэн бүсгүй болжээ. Цэцэг шиг насандаа зүрх нь шархлах вий гэх аавын сэтгэл ч аргагүй л байх. Охин хүүхэд томрох лүд юмаа, Жанцка минь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)