Татваргүй бизнесийн хаан Ц.Төвшинтөгс

Юун одооны зохиолын дууны “будаатай хуурга”-нууд, цагтаа цалгиж явсан дуучин бол Ц.Төвшинтөгс билээ. Бүхий л амьдралдаа ганц л кассет хэвлүүлж явсан дэндүү даруухан тэрбээр дуурийн урлагтаа үнэнч явсаар өнөөдрийг хүрсэн. “Шүүдэр цармын цэцэг” дуугаар бүсгүйчүүдийг уярааж явсан гавьяат маань 4 хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн болжээ. Харин өөрөө бол 7 хүүхэдтэй айлын дунд хүүхэд билээ.

Загасчны морь усгүй гэгчээр түүнд алдар хүндлэл, магтаал, сайхан хоолой, төрөлх авьяас, дүр төрх бүгд байсан ч нэг ч клипгүй нь дэндүү даруу гэмээр. Улаанбаатар чуулгыг толгойлон чамгүй амжилттай ажилласан тэрбээр хөөрхөн бичил бизнестэй. Урин дэлгэр цагт чуулгын уран бүтээлчдээрээ жуулчдад тоглолт тавиулахын зэрэгцээ өөр нэг татваргүй бизнес эрхэлдэг.

Зуслангийн байшин түрээслүүлж төлбөрийг нь бөөндөж аван үр ашгийг нь мэдэрсэн гавьяат дахин байшин бариулж түрээслэх болж. Суусан газраасаа шороо атган амжиргаагаа товхийтэл болгож яваа түүнийг “Ингэж байхаар хуучны сайхан дуунуудаараа СД гаргаад тоглолт тавьбал бүр хаустай болно шүү дээ” хэмээн хүмүүс түлхүүрдэж буй сурагтай. Гэзэг үсээ ургуулан стильдэх болсон гавьяат маань харин тэдний зөвлөгөөг хэр сонсох юм бүү мэд. Үзэгчид өөр юм хүсээд, өөр юм үзэх гээд байгаа энэ цагт хууччуул болох Ц.Төвшинтөгс, Г.Эрдэнэбат нарын сор болсон уран бүтээлчид уг нь брэнд болно шүү дээ.

 

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Ehner ni neg ih yariltslaga ugdug bsan daa
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Huuhdee hayj yavsan teneg shalig ovgon
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • fyku
    hunii neriig zuw bicheech
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • chimgee
    uneheer mundag duuchin sain eejiin saihan huvguun
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025