Даргын биш иргэний эхнэр

Дарга байвал магтуулаад л даргаас буусны дараа луйварчин хулгайч байсан нь гэнэт илэрдэг сонин ертөнцөд бид амьдарч байна. Хотын мэр асан Г.Мөнхбаяр ч тийм замнал туулсан. Үе үеийн дарга нар дунд хамгийн чимээ аниргүй, бараг царай төрх нь нүдэнд тогтоогдоогүй түүний хувьд уламжлалаа дагасан. Тэр нь газрын наймаачин гэх зүүсгэл. Хотын дарга хүн заавал газар наймаалах ёстой юу? Үгүй, гэхдээ тэд наймаалдаг байх нь л дээ.

Угаас хотод өөр зарж үрээд хэдэн бор юм болгочих зүйл байх биш. Ямар хогны уут заралтай ч биш, тийм ээ? Г.Мөнхбаярын гэргий Х.Мөнх-Өнөр одоо бол жир иргэний гэргий. Угаас нөхрөө дарга байхад ч саагаж дагаж давхиж байсангүй л дээ. Хэт энгийн стильтэй түүний хувьд бусад гэргийдээс үүгээрээ ялгардаг байх. Улаанбаатар хотын 30 дах захирагчийн гэргий маань ОХУ-д боловсрол эзэмшин Колорадогийн их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.

Хосууд ОСННА-н конторт ажиллаж байхдаа анх танилцсан гэдэг. Ажаад байхад хотын үе үеийн даргын гэргий нар нөхрөөсөө супер анкеттай байх юм. Нөгөө Давидыг олоод ир гэсэн чинь андуураад том биетэйг нь хаан болгох гэж авчраад бурууддаг шиг бид давж хардаггүй юм биш биз дээ. Гуч гаран эрэгтэй дарга сонгоод байхад хот маань ахиж дэвжив үү дээ. Яагаад эмэгтэй хүн байж болдоггүй юм бол гэж бодоход бас сонин өнцөг шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Q
    tiimee bi oilgoj bna. Danah turh huvtsas hunar bol gol zuil bish bolchdiimoo. Harin ter uglugch bna gdg chine aguu zuil, humuus ihenh n uuriiguuu tordood busdad uguh bolhooroo gar n tataganaad bdgiin
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    yagaad baij bolohgui gej...Engiin daruuhan dajgui l bn sh de.Hun hun uur uur bh yum da....4 bairtai dansandaa 200 saya tugrugtei murtluu huuchin komissin huvtsas umsdug neg egch manai bairand baidag..bi bur gaihaad baidag yum.tiim nariIn haramch yumu geheer busdad mash ih yu ugdug,uguumur,uglugch hun yum bilee..medehgui humuusiin uchriig bur olohgui ym
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025