“Sweetmotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрээ төрөөд удаагүй хэрнээ тайзнаа гарч гоолиг биеэрээ гайхуулж байсан цаг саяхан. Ээж болсон биш улам л өнгө зүс нэмсэн Г.Сүндэрээ саяхан нөхөртэйгөө кино театрт болзож яваад дуранд өртсөн юм.Гоолиг биенд нь гайхаад байсан чинь улам л алмайруулахын тулд халуун зунаар хар хувцас сонгосон Г.Сүндэрээ төрсөн даруйдаа яаж хурдан турсан нууцаа тун удахгүй дэлгэх гэж буй.
Тэрээр ном гаргах гэж буй гэнэ шүү. Г.Сүндэрээгээс санаа авсан олны танил бүсгүйчүүд ээж болсон биш уран бүтээлээ орхиж зохиолч болоод байгаа сураг ч байна. Түүнээс хойш Г.Сүндэрээ дуучин байхаа больж зохиолч болно гэх яриа газар авсан. Хэр авьяаслаг зохиолч болохыг тун удахгүй мэдрэх нь байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)