Бөхчүүдийн эхнэрүүд дунд үргэлж илүүрхдэг хүн бол Б.Нарантуяа. Анхнаасаа л үндэсний их спортын манлайд хүрэх заяатай төрсөн аварга энэ бүсгүйтэй гэрлэснээр амьдралын зам нь дардан болсон гэлтэй. Ханьдаа 4 хүүхэд төрүүлж өгсөн гэргий нь гэрийн мухар сахиж, тогоо шанага эргүүлж суудаггүй. Мэргэжлийн хяналтын газраас өхсүүлээд Сэргээн засах үндэсний төвийн дарга хүртэл төрийн албанд зүтгэсээр ирж.
Гадаад үзэмж, ганган дэгжнээрээ ч илүүрхдэг тэрбээр утгаараа орчин цагийн галын бурхан, төгс эхнэрийн бодит жишээ гэлтэй. Эрчүүд галаа жинхэнэ бурханыг олж мануулсан цагт гарцаагүй амжилтын оргилд хүрэх нь тодорхой. Хамгийн гол нь сонголтоо зөв хийх хэрэгтэй байх нь байна шүү. Бүр чадахгүй бол Өсөхөө аваргын мэдрэмж, энэ тал дээр гаргасан уран нарийн ухааныг судлах нь дээ. Нээрээ аварга яаж төгс гэргийгээ олсон юм бол?
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (9)