Өхөөрдөм бяцхан үрсийн хэмжээлшгүй баярын өдөр аавууд хамгийн завгүй байлаа. Хүүхдүүддээ үйлчлэн хүссэн бүхнийг нь 24 цагт багтаан амжуулах гэж тодорхой хэмжээнд ухаан зарсан байх шүү.
Уран бүтээлээрээ үзэгчдийн таашаалд ихэд нийцэх болсон “Увертура” хамтлагийн дуучин, орчин цагийн Дагийранз гэгддэг жүжигчин Ц.Цэрэнболд нар үүргээ биелүүлж явна. Ц.Цэрэнболд шиг эр хүн шиг оршиж, монголоороо байгаа хүн ховор тул бүсгүйчүүд түүнд тун талтай. Бариу тирко чихэж өмсөөд балет бүжиглэх нь халаг болоод байгаа Монгол эрчүүд дунд энэ мэт сор, жинхэнэ эр хүн бас байна байна. Даанч тэр гэр бүлтэй тул бүсгүйчүүд гонсойдог.
“Харин Увертура”-чууд гэр бүлийн тал дээр бужигнуулж бужигнуулж саяхнаас тогтворжсон. Мартын 8-наар бүсгүйчүүдэд зориулан тоглолт хийсэн тэдний ихэнх фэнүүд эмэгтэйчүүд. Дуучин, жүжигчин аавууд үүргээ биелүүлж байх зуураа бүсгүйчүүдийн шохоорхсон харцанд золтой л бүдрээд уначихаагүй шүү. Зориглож очоод зургаа хамт даруулчих зоригтон харин гараагүй л юм даа.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)