Загвар өмсөгч Т.Батцэцэг дэлхийн миссийн титмийг зүүж чадаагүй ч монголдоо ч дэлхийн миссийн титмийн эзэн болсон гэж болно. Маш их найдлага тавьж итгэж, найдаж хүлээж байсан фэнүүдийнх нь хувьд шүү дээ.
Тус тэмцээнд орсоноосоо хойш карьер нь огцом өссөн Т.Батцэцэг хаана ямар том тэмцээн уралдаан болно тэр бүхэнд үзэгдэж, томоохон рекламуудад хэд хэдэн удаа тоглоод авсан. Сүүлд л гэхэд кинонд тоглоод амжсан байна. Киноныхоо нээлтэнд ирэхдээ тун хүндэтгэлгүйгээр хандаж гадуур хүрмээ ч тайлахгүйгээр улаан хивснээ алхсан. Өмнөхөөсөө нэлээд жин нэмсэн харагдсан Т.Батцэцэгийг жин нэмсэн үү, жирэмсэн болсон уу гэж шивэр авир хийж байсан шүү. Ямартай ч энэ бүхнийг цаг хугацаа харуулах бизээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)