Улаан хивсний ёслолын ажиллагаа гэх томоохон үйл ажиллагаа манайд сүүлийн үед хүчээ аваад буй.Жилээс жилд өсөн дэвжиж байгаа уг үйл ажиллагааны гол утга агуулга уригдсан зочид буюу улаан хивсний эзэд байдаг. Хэрэндээ хичээж хийдэг улаан хивсний ёслолын ажиллагаа болдогоороо болоод өнгөрдөг. Гэвч уг ажиллагааг мэдрээгүй, мэддэггүй зочид төлөөлөгчид манайд улам олшроод байна. Саяхан л гэхэд “Академи авардс-2015” ёслолын ажиллагааг хэрэндээ зохион байгуулж, аль болох урьсан зочдоо ихэд хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Тухайн улаан хивсэн дээр мэдээж хэрэг дэлгэцийн урлагийн үе үеийн төлөөлөл болсон жүжигчид заларсан билээ.
Гэтэл уг улаан хивсний ёслолын ажиллагаан дээр өнгөтэй, өнгөгүй гээд зүсэн зүйлийн нүдний шил зүүсэн хүмүүс ар араасаа алхсан юм.

Зарим сэтгүүлчид хар шилтэй эрхэм зочдыг таньж ядан энэ хэн бэ гэх таавар дэвшүүлж, нүдний шилгүй ирсэн ганц нэгээс нь яриа авч зургийг нь дарж амжсан шүү. Урин дулаан цаг ирж нүдний шилээр гоёж гангаралгүй яахав. Хөгшин залуугүй л нүдний шил зүүж ирсэн нь зарим нэгэнд нь нүдний шилтэй л ирэх ёстой юм байна гэх ойлголт төрөөд авсан байх. Ялангуяа залуу уран бүтээлчид хар нүдний шил зүүхээр хэн тэднийг таних билээ. Заавал нүдний шилгүй улаан хивснээ алхах ёстой гэх дүрэм журам байхгүй байх л даа. Гэвч ирсэн зочдын 80 хувь нь нүдний шилтэй, хэн бүхний анхааралыг татаж уг үйл ажиллагааг өөрөөр бодоход хүргэсэн.
Ядаж байхад улаан хивснээ алхаж байгаа олны танил одууд маань цэх зогсоод, удаан алхаад зураг юугаа даруулчихдаг бол ... Тас хар нүдний шил нүд эрээлжлүүлэн зүүчихээд хам хум машинаасаа буумаар болоод хол хол хоёр гурав алхаад, зургаа хальт даруулаад орчихдог заншилтай. Ёстой л овсгоо самбаатай нь ирсэн зочдыг алгасахгүй зургийг нь дардаг.
Залуу сэтгүүлчид бол зургийг нь дарах нь бүү хэл таньж ядаад үлддэг. Угтаа бол олны танил од гэх нэршил олныг даган баясуулж, дагуулах үүрэгтэй. Өмсөж зүүсэнийг нь нэг бүрчлэн яривал асуудал олон гарч ирнэ. Эр эм, хөгшин залуугүй хар нүдний шилээр гангарсан нь энэхүү наадмын бас нэг онцлог байлаа гэж.
Эцэст нь хэлэхэд одууд маань од шиг байж, олны танил эрхмүүд олон түмэндээ үлгэр дууриалал болж улаан хивсний ёслол дээр зургаа даруулж сурч дараа дараагийнхаа үйл ажиллагааг мэдэрч ирэх байлгүй дээ гэж горьдлого тавьж байна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)