
Хаа очиж холын Америкт морь, нохой мэт хар бор ажилд зүтгэж байгаа монголчуудаас хамгийн эвтэйхэн нүх эх орондоо олж орсон нь Quiza. Уг нь ч хөөрхөн, хөөрхөн дуу хийгээд сонсогч фэнүүдтэй болоод байсан мань эр тэр жимээрээ явсан бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдрах байсан байх. Гэвч тэр сүргийн нэг байхыг хүсдэггүй бололтой, нэг л өдөр улс төржиж, цэнхэр туг намируулан шогших болсон. Хариу шагналд Нийслэлийн Соёл урлагийн газар гэх бялуу хүртэж, тамга атгаж, ширээ эзэгнэх болсон билээ. Дарга болсон хойноо байр саваа голж хэсэг манаргаж, мандаж байснаа СТӨ-нд төвхнөсөн Б.Батцэнгэл дарга нэг л өдөр гудамжнаас албан контоорт тухлах болсноор дуучны хувьд мартагдаж эхэлжээ.

Хип хоп үглээд хөрөнгөжинө ч гэж юу байхав, дарга Quiza даамай сайн сонголттой залуу гэлцэх болсон байна лээ. Урд өмнө нь үглэдэг байсан хүү одоо бол шагнал гардуулах л гэж тайзнаа гардаг болсонд битүүхэн атаархах нэгэн ч байгаа гэсэн. Аз хүү байвал, ёоз хүүгээр цохино оо гэж.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (1)