Нийтийн дууны отгон гүнж тодотголыг нэг их зоволгүй хүртсэн хүн бол дуучин С.Мөнгөнцэцэг. Цэцэн цэлмэг ухаан, үе үеийн бичгийн их хүмүүн төрөн гарсан Говь-Алтай нутгийн охин тэрбээр төрөлхийн монголжин төрх, уянгалаг хоолой юугаараа мэргэжил нэгт үеийнхнээсээ ялгарна.

Тиймдээ ч хэр баргийн аавын охинтой хамтарч дуулдаггүй нутгийн ах С.Ганзориг гавьяаттай тэр л хамтран дуулж, бүр кино концерт хүртэл хийгээд амжсан. Ардын дууг сэнгэнэтэл дуулдаг гавьяатыг гэргийгээсээ салаад залуу бүсгүйд сэтгэл алдраа юм болов уу гэж хардахад хүртэл хүргэсэн хэргийн эзэн энэ шүү дээ. Тэгтлээ хайрын дууг амилуулсан байх нь байна ш дээ. Зарим нэг нь яаж ч мачийгаад олны сэтгэлд хоногшиж чадахгүй байхад мань эр шууд л од болж орхисон нь энэ. Хэдий утга уянгын дуу дуулан, ихэд намба заах ёстой нийтийн дууны ертөнцөд хөл тавьсан ч залуу хүний сониуч занг яаж дарах билээ. Энгийн үед тэр нэг иймэрхүү дунд сургуулийн сурагч шиг л “тууж” явдаг нөхөр байх нь.

Эрчээ авч байсан үеэ бодвол унтаа байдалд байгаа нийтийн дууны ертөнцөд түүнд дургүйлхдэг хүмүүс “Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр ...” хэмээн шивэр авир хийдэг сурагтай. Даарин дээр давс гэгчээр өхөөрдөм төрх, өөгүй секси имиж илтгэх бие галбир нь мэс засал хийлгээд амжжээ гэх хардлага дагуулахыг яана. Үнэн хэрэгтээ ориг ганц нь тэр юм гэсэн. Ямартай ч бумба яаж галзуурдагыг харуулахаар дуучин бүсгүй ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тэр гүнж алдраа хамгаалах бүр хатан хаан болгон мандуулах эсэхийг харах л үлдлээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)