Чуулгын тамга түүнд багадсан юм болов уу..?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаана морилно, энэ хүн хамт явдаг. Учир нь улсын нэгдүгээр хүний итгэж найддаг, биширч шүтдэг цорын ганц хөтлөгч нь тэр юм л даа. Тиймдээ ч Ш.Баянмөнх Төрийн хөтлөгч өргөмжлөлтэй. СУИС-ийн дуулаачийн анги дүүргэсэн ч хөтлөгчөөрөө илүүтэй дагнах болсон түүнийг тун ч “кругозор” сайтай сийрэг толгой гэдэг. Тиймдээ ч үг хэл хайч, хутга л гэмээр цэцэн цэлмэг, үзэг цаас нийлүүлж, сэтгүүлзүйд мөрөө гаргаж явсан Эбид тоогдоо биз. Энэ ч яахав нэг их сонин мэдээ биш байх, жинхэнэ шинэ мэдээ гэвэл мань эр Төмөр замын чуулгын даргаар сонгогдоод удаагүй байгаа гэнэ.

Олон жилийн түүхтэй, олон ч сайн уран бүтээл төрүүлсэн энэ байгууллагыг удирдах албыг хөтлөгч эр бас ч гэж шийрэгнэж байгаад авсан сурагтай. Албан тушаал, тамга тэмдэгэнд дургүй “сонин гар” байж мэдэхээр. Гэтэл бас юу ч билээ, эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэгчээр Төмөр замын чуулгаас том газрын дарга болох зангарагтай гэж өөрийгөө боддог ч юм билүү, хэн мэдлээ. Ямартай ч хөтлөгчийн хувиар тодорхой хүрээндээ л мегастар Ш.Баянмөнх чуулгын дарга болж, төрийн тамга атгах хувьтай л эр байж.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Ug tseejnees ni undarsan yostoi Mundag hutlugch shuu
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin
    shal sonin gar bn lee shd. manai duugiin hurimiig hotolson. microfonoo zochiddoo ogch yum yariulaad ooroo ariin oroond orood arhidaad alga bolchino hotlogchoo geed duudaad bhad garch irehgui zochdiig evgui baidald oruulsan.oligtoi ch hotoldoggui yutgartai bas irsen zochdiig uhtel ni arhiar shahhaas oor yum hiij chaddaggui yostoi sonin jun bn lee...
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025