Дэд сайд Д.Атармаагийн амь нас дээсэн дөрөөн дээр байна

Өнгөрсөн амралтын өдөр Завхан аймгаас буцаж явах замдаа Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт авто машины осолд орсон Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал маш муу, сэхээнд ухаангүй байна. Өнөөдөр 10 цагийн орчимд яаралтай хагалгаанд оруулахаар болжээ. Цуг явсан нөхөр нь газар дээрээ нас барж, дэд Сайдын туслах болон жолоочийн биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Осол болох үед жолооч нь жолоо барьж явжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Д.Атармаа нь 2014 оны 12-р сард тус албанд томилогдсон юм. Тухайн үед Шийдлийн Засгийн  газар 17  дэд  сайдтайгаар  үйл ажиллагаагаа  явуулахаар  болсон. Үүнээс Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай ажиллаж байна. Эрүүл мэнд хариуцсан сайдаар МАН-аас Д.Атармааг нэр дэвшүүлсэн. МАН шийдлийн Засгийн газарт дэд сайдуудыг томилохдоо мэргэжлийн, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж сонгосон гэдгээ мэдэгдэж байсан. МАН-аас  дэд  сайдад  40 гаруй  хүн  нэр  дэвших  хүсэлтээ  илэрхийлж байжээ. Эцсийн эцэст  УИХ-ын  гишүүн  асан, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсан н.Очирбат. Д.Атармаа нар тунаж олонхийн саналаар Эрүүл мэндийн дэд сайдаар Д Атармаа томилогдсон юм. УИХ-ын гишүүн асан н. Очирбат нь Атармаатай адилхан  хүний  их  эмч  мэргэжилтэй,  улс  төрд  ч Эрүүл  мэндийн  салбарт  ч танигдсан эрхэм.

 Д.Атармаагийн хувьд Хүний их эмч, эх баригч мэргэжилтэй. 1992-1998 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны коллежид багш, 2005-2009 онд нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга,2009-2013  онд  Хөдөлмөрийн  нөхцөл,  мэргэжлийн  өвчин  судлалын  Үндэсний  төвийн дарга, Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан нэлээдгүй туршлагатай нэгэн гэж намынхан нь үздэг ажээ.

Нэгэн Монгол ээжийн амь нас дээсэн дөрөөн дээр байна. Бүгдээрээ мэддэг мэддэг залбирал, ерөөл гуйлтаа үйлдэцгээе.

Эх сурвалж: www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • зул
    Хүний төлөө тэр тусмаа хүний эрүүл мэндийн төлөө энэ насныхаа амьдралаа зориулж яваа энэ ээж энэ эмч таныг бурхан өршөөнө. Олон ээжүүдийн залбирал олон түмний залбирал таныг амьдруулна. Гэмтлийн эмч нар чадалтай шүү. Та нартаа найдаж байна даа. Та минь хурдан эдгээд үр хүүхэд болон түмэн олныхоо магнайг тэнийлгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эрүүл энхийг хүсье!
    2015 оны 06 сарын 20 | Хариулах
  • dariimaa
    Setgel serthoolgesen oslin medeeg sonsood haramsaad barshgui. Hurdan edgeed ner tortei hiij baisan ajlaa urgeljluuleerei. Tumen olond buyan uildej baisniig burkhan harna
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • БИ
    ХУРДАН ЭДГЭЭРЭЙ БУРУУГҮЙ ХҮНИЙГ БУРХАН ЗААВАЛ ХАРНА ГЭДЭГТ ИТГЭДЭГ ШҮҮ
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bi
    Hurdan edgerch ur huuhduud deeree ireh boltugai
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Zochin
    Burhan taniig harah bolno, bosooroi busgui mini
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Burhan ene hunii ami nasiig daahiig husch zalbirya
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin
    Burhan urshuug
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • ODNOO
    URUUL TATUU CH HAMAAGUI AMIG N ULDEE L GEJ BURHANAAS GUIYA DAA
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • khulan
    Хурдан эдгэрээрэй. Залбирна аа.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин
    хурдан эдгэх болтугай,
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Хурдан эдгээрэй. төрийн ажлыг сайхан энергиэр, шударгаар явуулж бай л даа хүмүүс ээ.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025