Телевизийн урлагийн нэгэн өвөрмөц фигур болсон М.Оюунчимэг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж буй. Бараг телевиз хэмээх шидэт хайрцаг дотор амьдардаг юм шиг энэ хатагтай энгийн үед тэр бүр тааралдах нь ховор. Харин энэ мөчид ээжийн үүргээ биелүүлж явна.
Ээж шигээ хэвлүүхэн төрхтэй бяцхан охин сургуульдаа бараг өөрийн гэх бүх зүйлтэйгээ нүүж ирж байх шиг. Эсвэл хүнд цүнх үүрснээс ингэж чирж явах нь эрүүл мэндэд тустай гэж бодсон ч байж болох. Тушаал авсан цэрэг шиг бяцхан охиныхоо аясаар хөдлөх ээж М.Оюунчимэг тун зөөлөн хүн шиг санагдсан шүү.
Тэдний сонголт “Орчлон” сургууль байлаа. Насаараа телевизэд зүтгэсэн, Засгийн газрын ажилтан товчхондоо төрийн албан хаагчид юуны их мөнгө гэж та гайхаж болох. Аатай амбицтай ажилдаа чадварлаг хүн дан ганц цалингаар амьдарна ч гэж юу байх вэ. Чадварлаг байх ийм л сайхан.
сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)