ЧИНАГИЙН ГАЛСАНГИЙН ЗАЛУУ НАСНЫ ОЧ

Ардчилсан Германд нэр алдраа дуурсгасан монгол хүү Ч.Галсан бол жинхэнэ амьд домог билээ. Германы Лейпциг хотын их сургуулийн герман хэл утга зохиолын ангийг дүүргэсэн тэрбээр А.Ф Шамессогийн нэрэмжит шагнал, Пуххаймын шагналыг хүртэж байсан ёстой л дэлхийн монгол иргэн. Нэгэнтээ дэлхий намайг үнэлчихсэн байхад эднээр яах юм хэмээн томорч байсан Ч.Галсан гуай тун ч хожуу эх орондоо үнэлэгдэж, СГЗ болсон билээ. Ном зохиолынхоо хажуугаар эх орондоо нэг сая мод тарина хэмээн хүмүүнлэг үйлсэд сэтгэл юугаа зориулдаг түүний хүү, энэ залуу эрийг Г.Алтай гэдэг.

Германд боловсрол эзэмшсэн түүнийг ойр дотныхон нь аавынхаа шийрийг хатаах хүү хэмээн ам сайтай байдаг нь санамсаргүй хэрэг биш гэнэ. Тэрээр герман радиод ажиллахаас гадна залуу хүн гэхэд хүмүүнлэгийн үйлсэд гар татдаггүй юм байх. Түүний гэргийг харин Золзаяа гэдэг. Жаахан өндөр байсан бол миссийн тэмцээнд өрсөлдөхөөр үзэсгэлэнтэй энэ бүсгүй Асашёорюүгийн хадам ээж С.Эрдэнэчимэг хатагтайн хамаатан, үзэсгэлэнт Г.Тамирын үеэл эгч дүүс. Хувьдаа товхийсэн бизнестэй тэрээр мөн л Германдаа алдартай Buffalo брэндийн гутлыг Монголд оруулж ирдэг. Саяхан дэлгүүрийнхээ 3 дахь салбарыг “Гэгээнтэн” хотхонд нээсэн залуу хатагтайг тун ч даруу төлөв гэх. Ямартай ч хэн хэн нь оюунлаг, элит гэр бүлээс гаралтай хосууд тэгтлээ гангархаж дэгжирхэхээс ангид мэт боловч биеэ тун сайхан авч явдаг нь олны дундаас эрхгүй ялгарах юм билээ.

сурвалж;www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025