Олимпийн өвөө Ш.Магваны гараас Ото нэгэн нандин бэлэг хүлээн авчээ. Сувдаар урлахдаа гараар маш нарийн ур хийц гарган хийсэн гоёмсог сувдан зангиа олимпийн билэгдэл таван цагирагтай. Ш.Магванд Олон улсын Олимпийн хорооны нэгэн эрхэм бэлэглэсэнийг тэр хамгийн дотночилсон хүндээ уламжилсан бололтой.
Өдгөө МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн хариуцлагатай албыг хашиж буй ноён Ото ОУОХ-ны Спорт ба хүрээлэн байгаа орчин комиссын гишүүнээр 50-н насандаа сонгогдсон. Монгол хүн анх удаа энэ нэр хүндтэй албанд сонгогдсон тохиолдол бөгөөд Ш.Магван гуай мөн 50-н насандаа ОУОХ-ны сонгуульт ажилд сонгогдож байсан бөгөөд 2007 онд ОУОХ-ны гишүүнээр, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүнээр сонгогдсон түүхтэй.
Отогийн хувьд хятад судлаач, спортын сэтгүүлч мэргэжилтэй, Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн гэхчлэн олон албыг тэрээр нэр төртэй залгуулж яваа. Монголын спортын салбарыг төлөөлөн дэлхийд харилцаа холбоогоо өргөжүүлж буй ноён Отог энэ салбарын нэрийн хуудас гэж болно.
сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна