Саяхан дэлгэцнээ гарсан “Саятан болгох дамжаа” киноны хамгийн хайр татам жүжигчин МУГЖ Г.Равдан байлаа. Өөрийнх нь мөн чанарт тун ойр болов уу гэмээр арвич хямгач, тооцоотой ноён нуруутай өвөөгийн дүрийг тэр бүтээв. Дотуур хувцасны дэлгүүрт ч охидтой ана мана үзэлцсээр худалдагчаар жинхлэх нь хөгжилтэй гэж. Сүүлийн үеийн дэлгэцийн уран бүтээлд толгой дарааллан тоглож буй Г.Равдан угийн хөдөлмөрч нэгэн тул торох юмгүй амжуулж яваа.
Хувийн амьдралын тухайд 5 хүүхэдтэй гэргийгээсээ саллаа гэсэн сураг дуулддаг. Харин энэ бүсгүй түүний залуу гэгддэг гэргий нь. Тухайн үед түүнийг босгосон амьдралаа тарааж хөлсний байранд амьдарч байна гэх мэдээлэл цацагдаж байсан. Ямартай ч цаг үргэлж хөдөлмөрлөж байдаг брэнд уран бүтээлч маань амьдралын нэг өндөр босгыг даваа биз ээ. Авьяас тэтгэвэрт гардаггүй тул хөрөнгөжиж кинон дээр гардаг шиг жинхнээсээ менежмэнттэй саятан өвөө болох эсэхийг дан ганц өөрийн хичээл зүтгэл шийдэх биз ээ.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)