Будилааны хөрөнгө гэж хэнийг хэлэх вэ гэвэл гэртээ сейф дүүрэн мөнгө нуугаад тэрийгээ алдсан хүнийг хэлэх биз. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар 2 сая 145 мянган юань бүхий сейфтэй байсан нь цочир сонин болж байв. Уг нь яахав толгой хоосонгүй тэрбээр МУСГЗ, доктор профессор, зохиолч яруу найрагч, Монгол судлалын цөөхөн эрдэмтдий нэг Л.Дашнямын хүргэн хүү.
Цагтаа ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан хадам аавын нүдэнд торно гэдэг амаргүй даваа биз. Ямартай ч хүргэн нь хэрэгт ороогдож гадаад руу оргон зайллаа л гэнэ, эх орондоо ирлээ л гэнэ. Энэ бүх шуугианд Л.Дашням хангайн уул шиг дүнхийн таг чимээгүй сууж буйр заасан. Хүүхдүүдийн асуудлыг эцэг эх шийдэх биш дээ. Угийн тулхтай Л.Дашням руу ч хүргэнээс нь болж давшлах хүн гараагүй. Яг урдын адил чанартай арга хэмжээнд тухалж, буйр заасан хэвээр яваад бидний дуран хараанд өртсөн юм.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (6)