Mongolian Academy Awards-2015 наадмаар өнгөтэй, одтой байж Шилдэг гол дүр, Шилдэг дууны найруулга зэрэг 2 номинацийн шагналыг хүртсэн “Ар хударга” киноны талаар таны мэдэхгүй 10 баримтыг хүргэж байна.
Сүүлийн үед цахим ертөнц “Ар хударга” киногоор шуурлаа. Эхлээд Walking Dead-ийн постерийг хуулсан тухай Facebook, Twitter-ээр явж байсан нь сүүлдээ сайт, шар сэтгүүлээр гарч олны анхаарлыг татсан.
Facebook, Twitter, Fitness, Оюутан, Шоуны, Загасчны “Ар хударга” стайл гарч, Dubsmash ам барих аппликейшнийг ашиглан киноны хэсгээс хийсэн бичлэгүүд одоо болтол нэмэгдсээр л байна.
1. Зохиолч, продюсер Д.Болдбаатар анхнаасаа л энэ кинонд жүжигчин Г.Эрдэнэбилэг, О.Долгор, Ц.Цэрэнболд, С.Ариунбямба нарыг тохирох хүмүүс гэж үзээд жүжигчдийн онцлогийг харж зохиолоо бичсэн.
2. Walking Dead-ийн постерийг дуурайсан нь Маркетингийн төлөвлөгөөт ажил байсан. Үнэхээр л энэ шумны дараа кино театрын үзэлт нэмэгдсэн. /Жинхэнэ эх хувиасаа илүү гүйцэтгэлтэй биш байна гэж үү?/

3. Зохиолч, продюсер Д.Болдбаатар, жүжигчин О.Долгор нар өмнө нь “Хоёулаа унтах уу” уран сайхны кинон дээр хамтран ажиллаж байжээ.

4. Шоронгийн атаманы дүрийг бүтээсэн Д.Сэлэнгэ нь санаандгүй үйлдлээсээ болж шоронд ороод, урт хугацаагаар сууж байгаад гарсан.

5. Дууны найруулагч Б.Баярхүү 11 жилийн дараа 5,1 аудио форматыг амжилттай хийж чаджээ.

6. Сайхан баргил хоолойгоороо алдартай жүжигчин Ц.Цэрэнболдын шоронгийн атамантай хэлэлцдэг хэсэг 1 өдрийн дотор Facebook-ийн 4000 share авч “Ар хударга стайл”-ыг моданд оруулсан.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/W7IKla8svQo" frameborder="0" allowfullscreen></iframe>
7. Кинон дээр гардаг гянданг хиймлээр бүтээсэн бөгөөд бандангийн өндөр, өрөөний хэмжээ, цонхны хэмжээ, хана хоорондын зай гээд бүгд хуучны Ганц худгийн хэмжээгээр бодит мэт хийгдсэн.

8. Жүжигчин Г.Эрдэнэбилэг 9 давхрын өндөрт тагтнаас дүүжлэгдэн зураг авахуулахдаа зөвхөн нарийн олсон хамгаалалттай байсан бол зодооны бүх трюкдээ болон бусад эгзэгтэй зураг авалтандаа орлон тоглогч хэрэглэлгүй өөрөө тоглосон.
9. Анирын дүрд тоглосон охиныг уйлуулахын тулд ээжийг нь орхиод явсан гэж хэлээд уйлуулж тоглуулсан.

10. Зарим хүн дутсан хэсэгт зургийн багаараа бүгд масс үүсгэн тоглосон бөгөөд олны хэсэгт продюссер Д.Болдбаатар өөрөө хүртэл тоглосон.

Сэтгэгдэл (9)