Өөрийгөө олсон бүсгүй!

Энэ бүсгүйг хар шил зүүсэн ч хаанаас нь ч харсан “Киви” хамтлагийн Ц.Намуунаа гэж шууд таньж байгаа биз дээ? Арга ч үгүй юм “Киви” даруй арван хэдэн жилийн түүхтэй хамтлаг билээ. Өвөрмөц гоёмсог бор арьс, тасарчихсан бүжгийн эвсэл, төгөлдөр хуур чадмаг дарах, урлагийн гэр бүлээс гаралтай гээд Ц.Намуунаад сайн тодотгол олон. Гэсэн ч тэр хамтлаг дотроо үргэлж хамгийн даруу оршигч нь байсаар ирсэн. Хувийн тоглолт хийдэггүй, амрагийн романсаар ганц нэг хүнтэй нэр холбогдсон нь хүртэл дараа нь од болох жишээний.

Яагаав, “ТюТю”-д тоглодог Л.Гантулга хэмээх залуутай Ц.Намуунаа хэсэг болзсон биш жүжигчний мэргэжлээр сурч байсан залуу дорхноо олонд танигдсан. Хожим брэндийн нүүр царай, кинонд хүртэл шилэгдэн тоглож буй нь Ц.Намуунаа эр хүн таних тал дээр муугүйг харуулах мэт. Хэн ч үгүйсгэж болохгүй нь түүний урлагийн гэр бүлээс гаралтай, жинхэнэ lady болохыг.

Хамтлагийн шаргал үст Ука саяхан ээж болж хувийн амьдралдаа анхаарснаар “Киви”-чүүд нам гүм болох үед бүсгүй сая нэг өөрийгөө олов. Бие даасан анхны цомгоо гаргасан нь сонсогчдод тун өндөр сэтгэгдэл үлдээсэн бололтой. Урд нь тэр тусдаа уран бүтээл хийж болох байсан ч тэгтлээ яараагүй нь нухацтай занг нь илтгэх мэт. “Киви” байгуулагдсанаас хойш уран бүтээл нь хэдэн янз болон хувьсаж, цаг үе ч өөрчлөгдөж байхад Ц.Намуунаа стильдээ үнэнч хэвээр.

Магадгүй түүн шиг мэс заслаас ангид, төрхөө хадгалж үлдсэн од тийм ч олон биш болов уу. Түүний 10 жилийн өмнөх зургийг харьцуулсан ч яг л энэ буржгар үс, имиж хэвээрээ байгаа байх шүү. Хамтлагийн гишүүн Агий нь бэлтэй эрчүүдийг хуйлруулан салалтаа үнэтэй төмөр хүлгээр үнэлэн байхад Ц.Намуун цор ганцаараа энэ тал дээр нэр цэвэр үлдэв. Өссөн орчин, удам судрын гялбаа, суурь хүмүүжил төлөвшил гэгчийг ямар ч цаг үе элээдэггүй байх нь. Өөрийгөө олсон бүсгүй камерын өмнө харин ийм поза авав.

Д.Сэргэлэн

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • bishee
    ter chin elsnii nuudeliin huulich ni gesee
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • KUKLA BSAN
    PLAJ NI DEERHI BICHIG NI GAIHALTAI
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Hahaha
    Huurhiiduu MN25 iin Baldorj uvgun ene 2 sexdej bgaad Baldorj zurh n haagdaad chad hiisen shd. Tegeheer uvuu nartai yavalddag zaluu ohin yamar n oilgomjtoi bhda
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • кк
    Ухнаа гуайн нэг онигоо байдаг штээ,од болгодог өвөө гээд,бараг л болсон явдал гэсэн,залуу охидыг од болгоно гэсэн зар СУИС-аар нэг тарж нэг дугаар охидын ам дамжаад туугаад байсан чинь У өвөө дугаараа сольчихсон буудалд тухалчихсан ширээ засчихсан догь байж байхад нь энэ хар хүүхэн, шар Ука-гаа дагуулчихсан орж ирсэн гээд кк
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Tegeed
    Hamraa zasuulahaar yadagiin!ulam l goy bolood bn amjilt husey Namuunaa
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Yag sh deee
    Hamaraa zasuulsan shdee.jinhene haruudiin hamartai bsn.odoo bolhoor zorson yum shig l hamar hiilgetsen bgaa bizdee.
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Бурмаа
    Өөрийгөө авч үлдэх бол Жинхэнэ гоо сайхан юм .
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин
    төрхөө хадгалж үлдсэн од гэчихжээ кк хар чавга юм биш үү кк
    2015 оны 06 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025