Шоронгийн тав яасан ч болохгүй!

Монголд АТГ-т эрхэлсэн ганц хүн байгаа нь ТӨХ-ны дарга асан Д.Сугар. Цагаан захтнуудыг хомроглон хар гэрт хийж учрыг нь олж хужрыг нь тунгааж буй тэд энэ эрхмийг дуудсан ч одоогоор “далд хийж” амжаагүй байна. Угаасаа айхтар зарчимч, хий гарахгүй хүн гэдгийг анхнаасаа мэдэж байсан байлгүй. Хүн болгоныг барьж иддэгтээ бардсан биш Д.Сугар тэдний хувьд хоолой дээр тээглэсэн бүлх шиг л “залгиж” дөнгөхгүй хүн болоод байна. “Нууц юм байхгүй.

Ганцхан юм баттай хэлье. Хэрвээ би энэ мөнгө угаах хэргийг зохион байгуулаад, эсвэл оролцоод, тэгээд 10 ам.долларын хувь авсан бол, хэрвээ Эйрайнест миний хувь байгаа нь батлагдвал би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.Хятадууд шиг цаазлаад өгөөч ээ л гэж гуймаар байна” хэмээн Д.Сугар тунирхсан. Аль 2010 оноос хойш ээрэгдсэн хүн гэхэд Д.Сугар дарга жин хаяж, царай алдаагүй цэмбийж явна

Ямартай ч тэр шоронд орох мулгуу зүйл хийгээгүй бололтой. Хэрвээ хийсэн нь тодорхой болсон ч тэр нарсанд суухгүй шууд үхэхийг илүүд үзэх нь байна шүү. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэдэг. Зөв хүнээрээ л оролдсон байгаа даа гээд нөгөөдүүл нь эсэргээрээ бараг жингээ хаяад нүднээс гараа биз. Мань эр энд цэмбэлзэж явна шүү.

Эх сурвалж;www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • зочин
    хагартлаа идэж мөрөөрөө явсан зөндөө сайхан залуусыг гэмт хэрэгтэн болгосон хүн,японд хүртэл байр амсан гээд байсан биз дээ,за яахав энэ муриу амалсан нөхрийг шүүх цаг ирнээ
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Хулгай луйвар хиичихээд ингэж суг царайлж явах гое л байдаг юм байхдаа
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    АН-хан яг садистууд. хүний мууд дуртай.
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    зарчимч, хий гараагүй ч байсан хий гээд байгаа юм уу тэгээд....
    2015 оны 06 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025