
Харийн залууд дурласан дуугаа гэдсээ хөдөлгөн бэлхүүсээрээ эргэлдэн бүжиж дуулсаар богино хугацаанд олонд танигдсан дуучин Соко нам гүм буй. Ихэр хүүхэд төрүүлсэн ч жингийн проблемгүй гунхаж яваа тэрбээр догь байгаа биз. Саяхнаас олны өмнө гарч эхэлсэн Соко үсээ хусуулжээ. Тэрийгээ нууцлан парик зүүсэн ч хиймэл үсгүй явж байгаад бидэнд баригдаж орхилоо шүү.
Уг нь ч одоо тэгтлээ ичиж нэрэлхээд байхаар зүйл биш л дээ. Төрсний дараа үс унах, шингэрэх, тасрах гээд амаргүй байдгыг ээжүүд мэдэхгүй биш юу гэж Соког шоолох вэ дээ. Бүсгүй өөрөө л эмзэглээд байгаа бололтой. Нөхөртэйгөө кион театрт зочлохдоо париктай, найз бүсгүйтэйгээ явахдаа парикгүй явж байгаад дуранд өртлөө. Төрж тэлсэн ч гэсэн эр нөхөртөө дур булаам харагдах орь хүслэн нь түүнийг хиймэл үс зүүхэд хүргэв үү. Эхэндээ халзан Соког таньж ядсан ч ногоон цүнхээр нь барьж авлаа шүү.
Эх сурвалж;www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)