Дуучин Т.Дэлгэрмөрөн хорт хавдартай тэмцэж эхэлснээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. “Амин хайртай эхийг минь хорт хавдар залгихад би бурхантай 3 жил өгч авалцаж тэмцээд амирлан энэрэх болгож байлаа. Одоо ч бараг ийм зовлон амсаагүй өрх айл, хамаатан садан алга. Гэтэл орчлонгоос олж авсан ганцхан үнэлж боломгүй үнэнг минь үзэн яддаг сүүдэр нөмрөн авлаа. Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх маань мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач бидэнд хүч хайрлаач би тулалдья, тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тиймээ бид өөрсдөө бурхад аа” хэмээн бичжээ.

Түүний цахим хуудасны найзууд нь хорт хавдартай тэмцэх аянд нь нэгдэж эхэлсэн бөгөөд цахим хуудсаар дамжуулан сэтгэлийн дэм өгсөөр байгаа аж. Албан бус мэдээлэлээр бол түүний эхнэр нь өвдсөн дуулдлаа. Түүнтэй нэгдэж сэтгэлийн дэм хайрлахыг хүсвэл дуучин Т.Дэлгэрмөрөнгийн цахим хуудсаар дамжин орно уу.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)