
Улс төрд бүсгүйчүүдийн оролцоо нэг үеэ бодвол өссөн ч өнөөх хэдэн улс төрч бүсгүйчүүд нь тэгтлээ тодорч цойлж гарахгүй л байгаа. Ялангуяа мисс байж байгаад улс төрд орсон бол эрчүүдийн нүд хужирлах сувенир мэтхэний дайтай явсаар таарна шүү дээ. Харин хаа очиж намд зүтгээд карьер нь нүдэн дээр өсөж байгаа Ё.Нямжав өөртэйгөө ижил “зовлон”-той бүсгүйчүүдээ нэгтгэж чадсан гэнэ шүү. НАМЗХ-ны дэргэд бүсгүйчүүдийн “Бриллиант” клуб байгуулагдан нийгэмд чиглэсэн ажлууд хийж эхэлсэн байна. Зуун бизнес эмэгтэй нэрийн хуудас солилцох үдэшлэг гэхчлэн зуут даргалах ажлаа чадмаг хийж буй мисс бүсгүй дэлхийд хүртэл клубээ дансалсан байна.
Дэлхийн 90 гаруй оронд гишүүнчлэлтэй BPW (International Federation of Business and Professional Women) байгууллагын гишүүнээр клубээ элсүүлснээ зарласан мисс бүсгүй богино хугацаанд бүх зүйлдээ restart хийх шиг. Харин нэг л зүйл гайхал төрүүлсэн нь үсээ шав шараар будуулж олны нүдийг орой дээр нь гаргасан. Уг нь улс төрч эмэгтэйчүүдийн мөнхийн имиж богино үс, бараан өнгө байсаар ирсэн бичигдээгүй хуультай. Харин миссийн титэмтэй түүний хувьд эсрэг алхам хийж, олны анхаарлыг татах гэсэн пиар ч байж болох юм. Юутай ч НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч мисс Ё.Нямжавынхаар бриллиант бүсгүй ийм л имижтэй гүйж явна, цаана чинь.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)