Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга хатагтай хүүхэдтэй холбоотой сөрөг мэдээлэл гарах үед эрэлттэй “бүтээгдэхүүн” болдог. Яагаад ч юм энэ төвийн дарга их л хүүхдэрхүү, өхөөрдөм төрхтэй хүн байх ёстой юм шиг дураараа сэтгэдэг хүмүүст И.Нарантуяа огт таалагддаггүй.
Тэгсэн ч ямар царай, төрхөөр дарга болдог биш. Чадвар, суурь өгөгдөл чухал билээ. Улстөрд тийм ч шонтой байгаагүй ч “Баянзүрх” захаар овоглодог бизнесч хатагтайд төрийн байгууллага ээлтэй л байна. Суудал дээрээ багагүй хугацаанд тогтож байгаа нь болоо ш дээ. Хэзээ язааны багаасаа дарга байсан гэмээр төрхтэй түүнд инээмсэглэл бас зохидог байх нь. Энэнээс хойш лав “ярвагар” хэмээх нэг нэр, хоёр хочноосоо салах биз ээ. Хүүхдэд ээлтэй харц аа гэж ...

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)