Сүүлийн үед томоохон компаниудын нүүр царайгаар тодорч, чамлахааргүй ирээдүйтэй модель хэмээн загварын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан мисс Т.Оюун-Эрдэнэ өсөх ирээдүйтэй модель. Салбарынхан болоод үе тэнгийнхэн дундаа рекламны “мангас” хочтой Т.Оюун-Эрдэнэ өвөрмөц төрх, өндөр нуруугаараа бусдаасаа ялгардаг байх.
Нэг үе хөөрхөн царайтай л бол намхан нуруутай байсан ч хамаагүй, охид бүхэн загвар өмсөгч болно гэх ойлголт орчин үед харин үгүйсгэгдээд буй. Манай монголд л намхан нуруутай модель, хөөрхөн царайтай миссүүд тайзнаа үзэгдэж харагддаг байх. Бусад загварын чиг хандлага өндөр хөгжсөн оронд бол эсрэгээрээ өвөрмөц царай, өндөр, туранхай нуруу л чухал. Харин орчин үеийн миссүүдийн царай төрхийг тодорхойлж салбарынхаа нүүр царай болж яваа залуу мисс бүсгүй маань сүй тавьсан гэнэ шүү. Хэн ямар нууц ноёнтонтой сүй тавьж хэний ивээлд орсон бол хэмээн олны анхааралыг татаж байсан. Тэгвэл тэрээр хөрөнгө мөнгөтэй нууц ноёнтон биш энгийн нэгэн үе тэнгийнхээ залууг сонгожээ. Саяхан залуу хосууд маань хөтлөлцөн яваад дуранд ийн өртсөн байна. Ийн рекламны “мангас” тун удахгүй айл гэрийн эзэгтэй болох нь.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)