
“Бостон” балетын гоцлол бүжигчин “Монголын балетын хөгжил” сангийн тэргүүн МУГЖ Д.Алтанхуяг дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа балетчидын нэг. Хорь гаруйхан насандаа гавьяат цол хүртэж дэлхийн шилдэг найман балетчины тоонд багтсан Д.Алтанхуягын арын албыг бүрэн хариуцаж явдаг хүн бол түүний гэргий. 
Хаана ч явсан ар талд нь зогсож явдаг энэ бүсгүй эрхэм гавьяатад хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн. Нүдний эмч мэргэжилтэй Б.Хулан нөхрөөсөө дутахааргүй гадаадад нэр хүндтэй нүдний эмч гэнэ лээ. Мэргэжил гэдгийг төгс эзэмшиж түүгээрээ улс орныхоо нэрийг алдаршуулж яваа энэ гэр бүл яалт ч үгүй Монголын шилдэг гэр бүлийн тоонд зүй ёсоор орно. Ингээд тэдний цаашдын уран бүтээл ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэе.
Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (5)