
“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олонд танигдсан Э.Уянга өдгөө UBS телевизийн хөтлөгчөөр ажиллаж байгаа билээ. Түүний хувьд 10 жилийн ширээнээс эхлэн кино урлаг, сэтгүүл зүйн салбарт зэрэг шахуу ажиллаж ирсэн адтай Э.Уянга үндсэн мэргэжлээрээ голцуу ажиллаж буй. Хааяадаа дэлгэцийн уран бүтээлд урилгаар тоглочихдог Э.Уянга мэргэжил нэгт сэтгүүлч залууг найз залуугаараа сонгосон.
Хаана ч явсан энгийн хувцаслаж явдаг Э.Уянга зуны налгар өдрүүдэд тун донжтой хувцасласанаар ийн манай дуранд өртсөн юм. Энгийн хэрнээ цаанаа донжлог харагдаж байгаа биз. Ингэж хувцаслаад алхвал "Хэцүү анги"-ийн Сувд гэдгийг хэн ч анзаарахгүй шүү дээ. Аль хэдийнэ насанд хүрсэн сайхан бүсгүй болсон байгааг харсан хэн бүхэн гайхмаар л сайхан харагдаж байна.

Эх сурвалж:grandnews.mn
Сэтгэгдэл (1)