Үзэсгэлэнт сүйт бүсгүй Ирина Шейк

Хуримын хувцасны чиг хандлагыг тодорхойлогч “pronovias Barcelona” шоу болж өндөрлөлөө. Тус шоунд оросын алдарт загвар өмсөгч, фото модель Ирина Шейк оролцож үйл ажиллагааг хааж алхсан юм.

Өдгөө Ирина 29 настай бөгөөд алдарт хөл бөмбөгчин Роналдогаас салаад багагүй хугацааг туулж буй. Хэдийгээр бүтэлгүй хайртай учирсан хэдий ч хэзээ ч мөхөшгүй гоо сайхнаараа гайхуулж яваа түүнийг хуримын хувцастай ихэмсэг бардам алхахад бүгд шуугиж, баяр хүргэж эхэлсэн хэмээн оросын хэвлэл мэдээлэл онцолсон байна. Энэхүү үйл ажиллагаанд хуримын даашинз өмссөн нь олон нийтэд ихээхэн таалагдсанаас гадна тун удахгүй хуримаа хийхийг үзэгчид нэгэн дуугаар хэлсэн гэнэ шүү. Хуримын цагаан даашинз үзэсгэлэнт Ирина Шейкд үнэхээрийн гайхалтай зохиж байсан бөгөөд түүнийг энэ үдшийн болон энэ ертөнцийн хамгийн төгс сүйт бүсгүй хэмээн онцолсон байна. 

\

Эх сурвалж:www.grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Goe
    Yaj turhuuruu iim goe turdug um bol doo !!!!
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin
    real perfection
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025