“Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байсан модель Ч.Сүбээдэй өнгөрөгч 6-р сарын нэгний шөнийн 03 цагт зуурдаар нас барсан эмгэнэлт мэдээг дуулгаж байгаадаа хүлцэл өчье.
Ч.Сүбээдэй загварын ертөнцөд хөл тавиад ахархан хугацаанд од болон гялалзаж, улмаар гадаадад загвар өмсөх карьер хөөж байсан юм. Монголын эрэгтэй моделиудыг өнгөлж, ирээдүйд их юм дуулгах хүн хэмээгдэн байсан тэрбээр эх орондоо түр ирээд байхдаа ийнхүү бурханы оронд одлоо. Цэл залуухан 22 насандаа одсон Ч.Сүбээдэйн араас агентлагийнхан нь ихэд гашуудаж, хандивын аян өрнүүлж байна.

Талийгаач бүтэн өнчин тул ар гэрийнхнээс нь дутуугүй үүргийг агентлагийн залуус нь гүйцэтгэх хариуцлагатай цаг мөч тулж иржээ. Ч.Сүбээдэй хань ижилтэй болж үрийн зулай үнэрлэж амжаагүй ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисонд олон хүн эмгэнэн гашуудаж байна.

Түүнийг загвар өмсөгч С.Төгс хэмээх бүсгүйтэй амрагийн харилцаатай байсан гэдгээр уншигчид эчнээ мэдэх болсон. Хосуудын харилцаа тийм ч урт настай байгаагүй аж. Хүний хүүхдэд төрсөн эцэг шиг нь хандана хэмээн андгай тавьж байсан залуу амьдралынхаа хэсэгхэн хормыг ч гэсэн эцэг хүний хувиар өнгөрүүлжээ.

Талийгаачийн ар гэр, найз нөхдөд манай сайтын хамт олны зүгээс гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай. Ум Мани Бад Мэ Хум.
Эх сурвалж: www.grandnews.mn



Сэтгэгдэл (44)