Амьд явахад тэмээний ботго үзэх бол хол хоцорсон ойлголт. Харсаар байтал жинхэнэ төгс эр хүний илэрхийлэл болж “Би монгол эр хүн дээ” хэмээн дуулсаар олны сэтгэлийг эзэмдсэн нэг “баатар” бий. Тэр бол дуучин Б.Батболд. Хачирхмаар нь тэр амьдрал дээр тун өвөрмөц шийдлүүд хийсэн байдаг. Энэ бүсгүй бол түүний нэг гэргий нь юм. Дуучин Б.Батболд анхны эхнэрээсээ хөөрхөн охинтой болсон ч нэг л өдөр Японд өөр бүсгүйтэй явж байх нь тэр. Одоогоор Б.Батболд 4 дэх амьдралаа эхлүүлээд байгаа сурагтай.
Бас нэг бүсгүйгээс хүүхэдтэй болсон ч бас л тэрэнтэй болж бүтэлгүй дараагийн хайртайгаа учирсан байна. Толгой эргэм эхнэрийн марафон дунд буух газраа мэдэхгүй дэвхэрдэг царцаа шиг яваа нөхрөө үл тоон экс гэргий нь ажил, амьдралаа гялалзуулж явна. Энэ бүсгүйн хувьд “Сити” дээд сургуульд багшилдаг. Харин чухам хэд дэх эхнэр нь гэдгийг барин тавин яг хэлэх хүн Б.Батболд биз. Хүн эхнэрийнхээ дарааллыг цээжлээгүй бол хөндлөнгийн бид яаж ч мэдэх вэ дээ. Ямартай ч түүний эксүүдийн нэг бидний дуран хараанд өртсөн нь энэ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)