“Маск” продакшны мартахын аргагүй дүр төрх бол жүжигчин Д.Дэлгэрсайхан. Түүний бага нас, идэр нас Партизанд өнгөрсөн байдаг. Хөдөө нутгийн хархүүд нэг л мөрөөдөл байсан нь жүжигчин болох. Улмаар 25 настайдаа ер нь авьяас гээч нь надад байна уу үгүй юу гэдгийг шалгахаар Улаанбаатар хотыг зорьжээ. Мэдээж түүнд авьяас байж. Хүн тохироо нь бүрдвэл маш хурдан өөдлөн дэвждэг. Д.Дэлгэрсайхан богино хугацаанд урлагт нэрээ дархалж улмаар 33 насандаа гэр бүлийн амьдралд хөл тавьжээ. Түүний гэргий сэтгүүлч мэргэжилтэй, хосууд хоёр хүүхэдтэй. Нэг үе оддын өвчин тусаж бор дарсанд дурлаж явсан ч тэр сайн хамт олон, ханийн түшгээр эргүүлэгт замаас гарчээ. Ид тэгшрэх 40 насандаа мөрөөдлийн байр, дуртай мэргэжлээрээ ажиллан тэр ёстой цалгиж явна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)