Хямралын үед жишим ч үгүй тоглолтын тасалбараа сая төгрөгөөр үнэлсэн цор ганц баатар бол “Никитон”-ы Б.Батчулуун. Хэдий тэглээ ч гэсэн аргагүй дуртай болохоор фэнүүд нь зарим нь цалингийн зээл хөөцөлдөж, зарим нь орж үзээгүй ч гэсэн гадаа нь зургаа авахуулан пост хийж сэтгэлээ хуурсан юм байх. За наргих ч яах вэ, гэхдээ дийлэнх билет нь 100 мянга гарангийн үнэтэй байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Түүний гэргийг модель гэдгийг олон нийт андахгүй.
Нөхөр нь үнэтэй тоглолт хийн бужигнуулдаг бол гэргий нь хоёр хүүхэд гаргасан ч брэндийн рекламанд тоглон олны нүдийг хужирлав. Аливаа брэндийн нүүр царай болохын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй залуу сайхан охид гудамжаар нэг байхад Бачкагийн гэргий тодорсон хэвээр. Тунчиг үзэсгэлэнтэй, өөрийн гэсэн уянгатай, багагүй карьертай бүсгүйг энэ насанд аваад суучихдаг хоншоортой эр хэмээн Бачкад атаархагсад мэр сэр бий. Чадаж байгаа юманд арга байхгүй. Эдний гэр бүл хямралын үед хямрах биш эсэргээр нь хямралыг хямрааж байна шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (19)