Драмын театрын брэндлэг бүсгүйчүүдийн нэг А.Ганчимэг байсан цаг саяхан. Залуухан, авьяаслаг, үзэсгэлэнтэй, удам судар сайтай айлын охин эрчүүдийн харцыг булааж байв. Урлаг түүнд анхны хайр дурлалыг нь авчирсан нь Энхүүш хэмээх төдий л олонд танигдаагүй жүжигчин байв. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглох үеэр тэд дотносон Ганаа нэг мэдэхэд бие давхар болсон байв. Гэвч залуусын зүрхийг булааж явсан бүсгүй хуримын даашинз өмссөнгүй.
Хосууд хамтдаа амьдрахгүй байгаа нь ч олонд ил болов. Гэсэн ч Ганаа хожсон. Хүнээс урвахгүй ганц зүйл нь үр хүүхэд билээ. Эр нөхөр яаж ч магад, хамаатан садан яаж ч магад бол ээж аав эцсээ хүртэл үр хүүхдийнхээ төлөө, үр хүүхэд эцсээ хүртэл ээжийнхээ төлөө явдаг. Хөөрхөн охин нь эрүүл саруул торнин Ганаа сайн хамт олныхоо дэмжлэгтэй хоёр дахь кино зохиолоо тууриваад байна. Амьдрал нь тунчиг дүүрэн байгаа бололтой нүүр дүүрэн мишээх бүсгүй аз жаргалтай харагдаж байсан шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (7)