“Баян” хочит Баясааг харсан хүн болгон түүний төрөл арилжсаныг гайхаж байв. Бодибилдингийн спортоор хичээллэн тун амжилттай булчин шөрмөс нь “задарч” яваа нь нүүрэн дээр нь хүртэл илхэн байна шүү. Уг нь Ж.Баясгалан зөөлөн төрхтэй хүн атал ширүүн дориун гүжирмэг харагдах болж. Сонирхуулахад, Баясаагийн аавын төрсөн ах нь “Алтан шар зам” дуугаар овоглогдсон Банзрагч агсан тул хүүхэд байхад нь заавал уран бүтээлч хүн болоорой гэж аав нь зөвлөдөг байсан гэдэг.
Багадаа туниа муутай байсан Баясаа багаасаа тулааны урлагаар хичээллэжээ. Азийн кемпогийн холбооны хар бүстэй тэрбээр одоо боди тамирчид дунд ялгарахааргүй болох эсэх цаг хугацааны л асуудал болж. Түүнээс нэг том дүрлэгэр нүд, том хамар л үлдсэн нь олныг сэртхийн харахад хүргэж байв. Эр хүн ямар нүүрээ эрээлж будаж шунхдах биш. Гэсэн ч сайхан харагдах, өөртөө сэтгэл хангалуун байх хүслийнхээ төлөө ямар нэг юм хийх хэрэгтэй. Баясаагийн холливуд смайл шүд нь бүсгүйчүүд атаархмаар гялалзаж байна шүү.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (3)