Аль хэдийнэ 40 насныхаа ойг тэмдэглэчихсэн энэ бүсгүйн цаг яг тэр л насан дээр зогссон мэт. Эмэгтэй хүний насыг хэлэх зохимжгүй тул тооны машиндахаа болилоо. Хэдэн охидуудаа тойлсоор “Киви”-г хамтлагийн “цээнд” хүргэж чадсан Б.Ангирмааг яагаад ч юм төмөр эрвээхэй гэж нэрлэмээр санагдав. Тэр эрвээхэй шиг дэврүүн сэтгэлтэй, аялгуулаг мэдрэмжтэй нь зохиосон 100 гаруй аялгуун дээр нь мэдрэгдэнэ. Эрчүүдтэй хэзээ ч нэр холбогддоггүй, хуримын даашинз, хэн нэгний оймс угаахаас ангид сонголтоо тэр тун өвөрмөцөөр тайлбарласан. “Бодвол би цадчихсан юм байлгүй дээ.
Тэгээд ч би бусад шиг эрчүүдээр дутаж өсөөгүй болохоор надад эрчүүд хэрэггүй. Би эрх чөлөөтэй ажилсаг, орчин үеийн эмэгтэй. Хүмүүс амьдрахын төлөө ажилладаг бол би ажиллахын төлөө амьдардаг. Би зөвхөн ажиллах л хүсэлтэй. Би огт ганцаарддаггүй. Миний шаардлагыг давж чадах хүн алга” гэсэн юм. Үргэлж өмдөөр гангардаг сингл хатагтай энэ удаад ийм гоёмсог байгаа нь галзуу ганц найз Поп хатагтай Сараагийн төрсөн өдөрт зочилсных. Яг үнэндээ өдөр болгон тайзны хувцастай бүсгүйчүүдийн дэргэд иймэрхүү нууцлаг хатагтай нар дэгжин хувцас олонтой байдаг байх шүү.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (16)