
Дэлгэцийн сайхан залуус дунд хэлний мэдлэг, “Монгол Чаньву” төрхөөрөө ер нь юм юмаараа гайхуулдаг нь Э.Гантулга. Одоо хэр нь ганц бие хэвээр яваа түүнд унаж тусах охид ч олон байдаг билээ. Юун төлөө “Universe Best Song”-ийн хөтлөгч билээ, мань эр дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн ирсэн оролцогчид дундаас хөөрхөн сайхныг нь шилэхээс буцдаггүй. Хамтран хөтөлдөг П.Одгэрэлтэй нь ч түүнийг суулгах гээд үзэгчид бараагүй.
Тэгвэл Э.Гантулга энэ урт хугацааны дараа сая нэг гоонь эрийн амьдралдаа цэг тавихаар шийдэв бололтой. Түүний энэ бүсгүйтэй хамт яваа тохиолдол анхных биш. Түүний ихэд сэтгэл тэнэгэр, хэзээ язааны гэрлэсэн нөхөр аятай маадгар алхах нь анхаарал татаж байв. Э.Гантулгын олноос онцолж сонгосон амьдралын хань нь ийм бүсгүй байх байж. Тийм ч айхтар өндөр стандарт, цензур тавиагүй л юм байна хөөрхий. Гол нь сэтгэлийн утас, бас дахин сэтгэлийн утас хөндөх шүү дээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (11)